УИХ-аас Монгол улсын ерөнхийлөгчийг сонгоно. Ийм саналыг УИХ дахь Ардчилсан Намын бүлэг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат олон нийтэд дуулгалаа.
-Ерөнхийлөгч өөртэй нь холбоотой заалтыг хөндөх эрхгүй. Тиймээс бид ийм санал гаргаж байна. Сонгодог парламентын засаглалтай болохын тулд ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох нь зөв гэж Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. Хэрвээ АН-ын саналыг үл дэмжин, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэн батлах оролдлого хийх аваас АН зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдсэн. Ийнхүү АН Монголын ард иргэдийг үл ойшоох дараагийн алхмаа зарлалаа.
С.ШИНЭ-САР