Монгол орны уул уурхай, газрын хэвлийн баялгийг лиценз хэлбэрээр дээрэмдсэн дээрэмчдийн цуглуулга, найр наадам, балмад хэрцгий дээрэм 27 жил Монголын төрд үргэлжиллээ. Нэг жишээ бол Оюутолгойн дээрэм. Монголчууд баялгаа өгчихөөд, өөрсдөө өрөнд орчихоод, яаж ч чадахгүй тэлчилж байна. Тус компани нэмж 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж буй нь монголчууд бидний хүртэх хишиг тэр хэмжээгээр алсалж байна гэсэн үг. Энэ бол доромжлол.
"ЗУУНЫ МЭДЭЭ" сониноос ишлэв