Д.СЭРЖБҮДЭЭ( Улсын начин): БИ ТЭМЦЭХ ДУРТАЙ, ТЭМЦЭГЧ ХҮН

2019-08-02  

Өөрийгөө, өөрийнхөө боломжийг сохроор дөвийлгэж болохгүй. Мэдээж үндэсний бөхөөр үргэлжлүүлэн барилдсан бол начин цолоо ахиулах байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа, бөхийн амжилтаар ах, дүү хоёрынхоо энд хүрэхгүй байсан нь үнэн. Тиймээс би өөрийн зам мөрийг сонгосон. Эхлээд Япон, дараа нь АНУ-д суралцсан. Энэ бүхний эцэст эх орноо зорин ирсэн. Залуу байхдаа ассан гал шиг дүрэлздэг байсан бол одоо түүнийгээ залгиж чаддаг болсон. Цавчаад байхад ч мохдоггүй үргэлж хурц иртэйгээ байдаг тийм л насандаа явна. Дандаа л хүний тусламж, дэмэнд дулдуйдаж амьдарна гэдэг утгагүй. Монгол улсын хувьд энэ хандлагаа өөрчлөх ёстой, түүнийг нь өөрчлөхөд нь хувь нэмэрээ оруулна гэж бодож байна. Энэ бүхнийг одоо л хийх ёстой. Би тэмцэх дуртай, би тэмцэгч хүн. Манай гэр бүл, ах дүү нар бүгд бие даасан. Хэн хэнээсээ хамааралгүй, тусламж эрдэггүй. Ийм хүмүүжлээр өссөн. Охин дүү Ичинноров ч, ах Сугаржав ч, аав, ээж хоёр ч ижил. Ах Сумьяабазар, дүү Асагийн хувьд бүр ч биеэ даасан. Ийм гэр бүлийн гишүүн болсноороо бахархдаг. Бас ч азтайд өөрийгөө тооцдог. Миний хувьд, бизнес, нийгмийн хариуцлага, ухамсар гурваа нэгтгэсэн үйл ажиллагааг Монголдоо эрхэлж байна. Утаа, цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дэд бүтэц, гадна жорлон гээд нийслэл хотод нүүрлэсэн асуудлуудыг шийдвэрлэхээр зүтгэж байна.

 

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Магалжав заантай их адихан байгаа юм даа ийм адилхан хүмүүс байдагаа 2019-08-02
Zochin:Duugiinhe buyniig daaj yvaarai 2019-08-02
Зочин :Магалжав заан чинь до зааныхантай садан гэдэг биз дээ 2019-08-02
zochin:****aa 2019-08-06
zochin:****aa xydlaa gar 2019-08-06
б:муу хошног үхсэн ацтайгаа тэмцэдэг юм бэ 2019-08-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?