ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИДИЙГ 9-Р САРЫН 18 -НД НЭРЛЭНЭ

2019-08-06  
Таван тивийн хөлбөмбөгийн шилдгийн шилдгийг ирэх есдүгээр сарын 18 -нд нэрлэнэ. Шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгч, шилдэг эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчид таван тивийн 42 тоглогч, дасгалжуулагч шигшигдэн үлдсэн байна.
 
 
 
Роналдо ( Португаль)
- Ювентус Френки Дэ Жонг ( Голланд)
-Аякс/ Барселона Маттеус Дэ Лайт( Голланд)
- Аякс/ Ювентус Эдэн Хазард( Бельги
)- Челси/ Реал Мадрид Харри Кэйн ( Англи)
- Тоттенхэм Садио Мане ( Сенегал)-Ливерпүүл Килиян МБаппе( Франц)
-Парис Сан Жермен Лионел Месси( Аргентин) -Барселона Мохаммед Салах( Египт)
- Ливерпүүл Виржил Ван Дик (Голланд)
- Ливерпүүл Английн Премьер Лигийг таван хөлбөмбөгч дэвшсэн байгаа нь Английн Премьер Лиг хэр хүчирхэг болсныг гэрчилнэ.
 
 
 
Шилдэг 10 дасгалжуулагчийн жагсаалтыг мөн л Английн Премьер Лигт зүтгэж буй Юрген Клопп, Гвардиолла нар тэргүүлж байна. Герман үндэстэн Клопп дасгалжуулагч "Ливерпүүл" багаа Аваргуудын Лигт түрүүлүүлж , Английн Лигт удаалуулж чадсан амжилттай бол, испани эр Гвардиола Манчестер Сити багийг хоёр жил дараалуулан Английн Премьер Лигт түрүүлүүлж, Аваргуудын Лигт хоёр жил дараалан шигшээ наймд үлдээсэн амжилт гаргасан. Энэ жилийн хувьд Английн цомын аварга, Английн лигийн цомын аварга болж, гурван цомыг нэг улиралд Манчестер Сити багтайгаа өргөсөн. Тэдний хамт Английн Тоттенхэм багийг Аваргуудын Лигт үзүүрлэж чадсан аргентин эр Поччеттино, болон Голландын Лигт түрүүлж, Барселона, Ювентус багийг Аваргуудын Лигээс мулталсан Аякс багийн дасгалжуулагч Эрик Тен Хааг анх удаа нэрлэгдсэн байна. Хэвлэл, хөгжөөн дэмжигч, хөмбөмбөгийн мэргэжилтнүүдийн саналыг нэгтгэн ирэх сарын 18-нд Хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг нэрлэнэ.
 
 
ЦЭБА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?