100О ХҮНД ОНОГДОХ МАШИНЫ ТОО 130-Д ХҮРЭХЭД АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАЖ ЭХЭЛДЭГ

2019-08-06  

Ийм олон улсын жишиг байдаг. Тэгвэл Улаанбаатарт 1000 хүнд оногдох машины тоо дээрхи хэмжүүрийг 2 дахин давж, 269 хүрчээ. Түүнчлэн 1000 машинд оногдох машины тоо 200-250 хүрсэн тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх бий болгож, түүгээр л зорчих асуудал тавигддаг аж. Гэтэл энэ хоёр тоог Монголчууд хэдийнээ давсан боловч, дугаарын хязгаарлалтаас өөр ямар ч зохицуулалтгүй явж ирлээ. Тиймээс Улаанбаатарчууд 9-р сарын 1 болон цагаан сар зэрэг ямар нэгэн баяр ёслолоор хавтгайдаа түгжирч, дээд цэгтээ хүртэл бухимддаг. Тэгвэл Улаанбаатар хотын захиргаанаас зарим нэгэн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Нийслэл хотын ид ачаалалтай үе болох өглөөний 07.00-10.00, оройны 17.00-20.00 цагийн хооронд орон нутгийн дугаартай авто тээврийн хэрэгслийг хотын А,Б бүс дэх автозамын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах. Мөн А,Б бүсэд төлбөртэй зогсоолын тоог 15700 -д хүргэж, түгжрэл үүсэхэд нөлөөлдөг авто зогсоолын асуудлыг шийдвэрлэнэ.

 

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?