Д.ХҮРЭЛБААТАР: БИДНИЙ ДУУРАЙДАГ АМЕРИК ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХӨГЖДӨГ

2019-08-06  

Бид чөлөөт зах гэж хоосон онолдсоор эцэстээ ихэнх нь дампуурч гүйцлээ. Бидний дуурайх дуртай АНУ төрийн зохицуулалттай. Нүдэнд харагдах энгийн жишээгээр харьцуулья. АНУ-ын нэг гудамжинд нэг л талхны цех, нэг л хими цэвэрлэгээ үйл ажиллагаа эрхэлдэг. Тэр эрхийг нь сонгон шалгаруулалтаар олгохдоо стандарт шаарддаг. Түүнийгээ биелүүлж байвал дэмжиж, чадахгүй бол татан буулгаж, дараагийн компанид эрхийг нь шилжүүлдэг. Харин Монголд яаж байна? Нэг суманд гэхэд л Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжиж 3-4 талхны цех байгуулах зээл олгочихдог. Тэгээд нэг ижил бизнесийг нэг хэсэг хүн давхцан хийж, эцэстээ бүгдээрээ дампуурдаг. Ингэж л бүх шатандаа төрийн зохицуулалт алдагдсан. Төгсгөл нь гунигтай. Сум тэр аяараа талхгүй, талхны бизнес эрхлэгчид өрөнд ороод дуусдаг. Иймхэн зохицуулалтыг Монголын төр хийж чадахгүйдээ ядарчээ..

 

"CONTROL.MN мэдээллийн сайтаас

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?