"Атлетико Мадрид" бол Европын хүчирхэг багийн нэг. "Аваргуудын Лигт" хоёр ч удаа финалдаж, цомын "чихнээс" атгаад алдаж байсан. Европа Лигийн цомын аварга. Олон сайн тоглогчтой. Францын шигшээ багийг удирдан 2018 онд ДАШТ-д түрүүлж байсан авьяаслаг хөлбөмбөгч Антуан Гризман энд тоглож байсан.
Би "Атлетико Мадрид" багт тоглох болсондоо сэтгэл хангалуун байгаа. Миний зорилго бол "Атлетико Мадрид" багтай хамт "Аваргуудын Лигийн" цом өргөх, Ла Лигт түрүүлэх. Хувь тоглогчийн хувьд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн " Алтан шаахай" шагналыг 5 удаа хүртсэн нутгийн ах хөлбөмбөгч Роналдогийн амжилтыг давтахыг хүсэж байна. Португалийн "Бенфика" багаас Испанийн "Атлетико Мадрид" уригдаж ирсэн, Португалийн мандаж буй , дөнгөж 19 настай Феликс Жоуа "Ску спорт" сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Э.ОТГОО