ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ, ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ

2019-08-08  

-2020 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан

Монголчууд ингэж хэлж ярьж, хийж ирсэн. Монголын төрийн удирдлагыг сүүлийн 30 жил ээлжгүй барьж ирсэн улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН сууриараа ганхсан гэж нийгэм судлаачид үзэж буй. 2020 оны УИХ-ын сонгуулийг тус хоёр нам " тахимаа" өгөх он цаг гэж тодорхойлох болов.

-Ирэх сонгуулиар УИХ-д улс төрийн шинэ намууд олноор хүч түрэн орж ирнэ. Тиймээс нэг намын бус Эвслийн Засгийн газар бий болох магадлалтай гэж улс төрийн барометрийг хэмжигч "Санта Марал" сангийн захирал Л.Сумати " Комментатор" нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан. Үүнийг ч нийгэм хүлээж байна. Монголын нийгэм сэрж, улс төрийн шинэ хүчин, шинэ удирдагчийн эрэлд мордсоны илрэлийг "Түмний-76" үндэсний хөдөлгөөн, " Электорат" , " One Mongolia" ( Нэг Монгол) хөдөлгөөнүүд шил шилээ даран үүсэж, зэрэгцэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлсээр байгаагаас төвөггүй анзаарч болох. Тэдний анхдагч болох "Түмний -76" үндэсний сэхээтний хөдөлгөөнөөс Монголын Төрийн жолоог баривал зохих мэдлэг чадвар, сэтгэл, туршлагатай "А-76", "Б-76" буюу нийт 152 хүнийг сонгогчдын саналд тулгуурлаж өмнө нь хоёр удаа зарласныг өдөр тутмын " Үндэсний Шуудан" сонин, "Control.mn мэдээллийн сайт тухай бүрт хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэж байсан. Тэгвэл гурав дахь удаагийн шинэчилсэн нэрсийг Та бүхэнд толилуулья. Иргэдийн санал өгсөн дээрхи нэрсээс дүгнэлт хийвэл, одоогийн УИХ-ын гишүүдийн 85 хувийг шинэчлэвэл зөв гэжээ. 2016-2020 оны УИХ-аас 9 гишүүнийг, нэр заавал, Аюурсайхан,Оюун-Эрдэнэ, Оюундарь, Баатарбилэг, Бат-Эрдэнэ( аварга), Ж.Эрдэнэбат, Болорчулуун, Цогзолмаа ( МАН-аас 7),З.Нарантуяа ( АН-аас 1) нарыг улираан сонговол зохих саналыг "Түмний-76"-д иргэдийн зүгээс ирүүлсэн байна. Цаашилбал, урьд өмнөх УИХ-аас З.Энхболд ( Ерөнхийлөгчийн ТГД), Р.Амаржаргал, С.Тэмүүжин( сайд асан) ( АН), хуульч Нарангэрэл нарыг хууль тогтоох дээд байгууллагад ажиллавал илүү үнэ цэнтэй гэх санал нэлээдгүй хувь эзэлнэ. АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг ч иргэд орхисонгүй нэрлэсэн байна. Харин У.Хүрэлсүх( МАН), Б.Жаргалсайхан ( БНН), Б.Цогтгэрэл ( МҮАН), А.Отгонбаатар ( Үнэн ба Зөв нам), Т.Доржханд ( ХҮН) зэрэг улс төрийн намын дарга нарыг Монгол улсын төрийн жолоог атгалцвал зохих улс төрчдөөр нэрлэлээ. "Буруу замаар будаа тээлгэсэн" , Монголын улс төрд дархлагдсан дээрхи хоёр намын улс төрчдийг Монголын улс төрөөс "халчихлаа" гэхэд хэнийг сонгох вэ? гэдэг тулгамдсан асуудал мөн. Сонгох цаг нь ойртох тусам эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан( нам бус), Б.Мөнхсоёл( Эдийн засагч), Найдалаа ( ХҮН), М.Тулгат ( НИТХ-ын төлөөлөгч, АН) , О.Эрдэнчимэг ( Прогноз төвийн захирал, Унгар улсад Монгол улсаа төлөөлсөн Элчин сайд асан) А.Ариунзаяа ( МҮСГ-ын дарга) Б.Булганзаяа( Сангийн дэд сайд), Б.Лхагважав ( Танхимын дарга асан, эдийн засагч), Ганхуяг( Ард даатгалын үүсгэн байгуулагч) , Д.Хүрэлбаатар ( ерөнхий аудитор асан) (МАН) Д.Дуламсүрэн( "Аж консалтинг компанийн захирал, эдийн засагч), Б.Тулга( МАХН-ын нарийн бичгийн дарга ) нарын чадалтай, мэдлэгтэй, туршлагатай шинэ хүмүүсээр Монголын улс төрийг сэлгэе гэж буй нь улс төрийн шинэ түрлэг наашилж буйн дохио гэж хэлж болох. Цаашид "Үндэсний шуудан" сонин, Control.mn мэдээллийн сайт, Тв24 телевиз, Орон нутгийн 21 аймгийн сэтгүүлчдийн хамтарсан баг дээрхи нэр дэвшигчдийн тухай тусгай булан нээж ажиллуулах тул Монгол ахан дүүс Та бүхнийг "МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН ЖОЛООГ ХЭНД АТГУУЛБАЛ ЗОХИХ ВЭ?" хэлэлцүүлэг марафонд улам идэвхитэй хамтран ажиллахыг уриалж байна. Та саналаа "Үндэсний шуудан" сонин, Control.mn сайт " Түмний -76" гэж хаяглаад илгээгээрэй. Мөн цахим хаягаар илгээх боломжтой. Дээрх нэрсийн жагсаалтаас хэн нэгнийг хасах, мөн шинээр нэмэх нь Та бүхний л шийдэл. А-76", "Б-76"-д багтсан хэн хэний нэрийг дэвшүүлснийг Та бүхэнд толилуулья.

 

"ТҮМНИЙ-76" ХӨДӨЛГӨӨНИЙГ САНААЧЛАГЧ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?