Д.ХҮРЭЛБААТАР: ХЯНАЛТГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ УИХ-ЫГ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ҮЛДЭЭХ СОНИРХОЛ ХЭВЭЭР БАЙНА

2019-08-08  

Хариуцлага тооцож чаддаггүй, хяналтгүй УИХ-ын өнөөгийн гажуудалтай тогтолцоог засаж, өөрчилж чадахгүй бол хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад ч ахиц гарахгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс ард иргэдийн хүлээж буй дэвшил ч талаар нэг болно. Ард иргэдийн хяналтын байгууллагыг төрөөс, эрх мэдэлтнүүдээс ангид байгуулж, хараат бусаар бие даан ажиллах, санхүүжих эх үүсвэрийг хуульчилж өгөх нь зөв. Энэ байгууллага УИХ-аас хараат бусаар, ард иргэдийн нэрийн өмнөөс ажилладаг тогтолцоотой байж үр дүнд хүрнэ. Авлига, хээл хахууль, албан тушаал, эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх , шалгах зорилгоор бий болсон АТГ, Аудит, Татвар, Шүүх, Прокурорын байгууллагыг УИХ, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын шууд оролцоотойгоор томилж ирсэн нь өнөөгийн хууль, хяналтын тогтолцоог "улс төрийн захиалгат" болгосон. Өнөөдөр ч УИХ энэ тогтолцоог хадгалах эрмэлзлэлээр Хяналтын хороо гэж нэрлэнэ үү, юу гэж нэрлэнэ, хамаагүй, энэхүү хяналтын байгууллагыг УИХ-ын бүтэц дотор байгуулах санааг шингээсэн нь бодлогын маш том алдаа юм. Улсын төсөв, хууль тогтоомж батлах бол УИХ-ын гол үүрэг. Тэд ард иргэд, сонгогчдын нэрийн өмнөөс сонгогдсон, үүрэг хүлээсэн хүмүүс. Гэтэл тэднийгээ хянах механизм алдагдсан. Ямар төсөв, ямар хууль тогтоомж баталж буйг нь хянах , үнэлэлт дүгнэлт өгөх байгууллага орхигдсон. Эндээс л улс орны хөгжил доголдож эхэлдэг. Үүнийг засаж, сайжруулж чадаагүй тохиолдолд улс орон хөгжинө, цэцэглэнэ гэдэг яриаг март гэж хэлье. Миний хувьд ерөнхий аудитоор ажиллаж байхдаа Дубайн гэрээг шалгасан. Татвар, Зөрчил, Ашигт малтмалын тухай хуульд хөндлөнгийн, мэргэшсэн аудит хийх саналыг УИХ-д дэвшүүлсэн. Мөн Оюутолгойн гэрээ, ялангуяа тус компанийн тайлагнасан 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэр бодитой эсэхийг шалгах саналаа УИХ-д өгсөн. Энэ бүгдийг хийлгэсэнгүй. ЖДҮ гэдгээр шалтаглан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хариу нь ийм л байна. Тиймээс хяналтын байгууллагуудыг төр буюу, төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүдээс хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчинг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. Тэгэж чадаагүй тохиолдолд өнөөдрийн ярьж буй бүхэн салхинд хийсэн одох болно. Тиймээс ард түмний хяналтыг чангатгах, Ардын Хянан Шалгах Хороог нэн даруй шинэчлэн байгуулах нь дураараа дургих УИХ, Засгийн газар, улс төрчдийг хазаарлах, бас ташуурдах байгууллага болно. Тэгэж байж хариуцлага тооцож чаддаг, хариуцлагатай нийгэм рүү өндийнө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХУУЧИН ЦЭРЭГ:Улсын Ерөнхий Аудитор... Энэ тогтолцоог хянаж... үнэлж... байсан хамгийн ерөнхий мэргэжилтэн нь... байсан хүн. Өнөөдөр Монголд мэргэжлийн байгуул****..., мэргэжилтэн... оршин байх орон зай хумигдаж... тэдний бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөл боломж алдагдан... ихэнхи нь ад үзэгдэх болсон доо. Жинхэнэ мэргэжлийн асуудлаа сөхөж ярихаас айдаг халгадаг болсон цаг үе. Яг үнэндээ хоосон дүр эсгэсэн мэргэжлийн байгуул****... мэргэжилтнүүд... л төрүүлсэн ийм л цаг үе болсон шүү! Муу ч хүн бай, сайн ч хүн бай, ямарч ашиг сонирхол, байрь суурьнаас хэлж ярьсан бай энэ хүний үг харьцангуй үнэтэй шүү!... 2019-08-11
зочин:Д. ХҮРЭЛБААТАРАА ӨӨРӨӨ ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ, ХЭРВЭЭ ӨӨРӨӨ ЕРӨНХИЙ АУДИТОР ШИГ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЖ, ӨӨРТӨӨ ЗЭЭЛ АВААГҮЙ ШУДАРГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙСАН БОЛ ҮГИЙГ ЧИНЬ ХҮЛЭЭЖ АВЧ БОЛОХ БАЙЛАА, ХҮҮ УЛАМ-ӨРНӨХ, ЭКС ЭХНЭР САРАНГЭРЭЛ ГЭЭД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ГЭР БҮЛЭЭРЭЭ СУУЧИХААД ЯАЖ АЙМААР ИХЭЭР ИДЭЖ УУЖ, ТӨРИЙН АЛБЫГ СҮЙРҮҮЛДЭГ СОНГОДОГ ЖИШЭЭГ ТАНИАС ХАРЛАА. 950 САЯ ТӨГРӨГ ЖДҮГЭЭС ХҮҮГҮЙ АВЧИХААД ИЧИХ Ч ГҮЙ ИНГЭЖ ЯРЬЖ СУУДАГ ЁСТОЙ НОВШ ЮМ ДАА. ЧААВААС ГЭЖ, ИЙМ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ АУДИТОРООР ТАВИХ Ч ГЭЖ ДЭЭ? МАН ИЧИЖ ҮХМЭЭР ЮМАА. 2019-08-13
USD BANK:Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.до****ын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 до****ын хугацаатай ам.до****ын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com) 2019-08-21
Зочин:Хүүр царайлсан Хүрэлбаатар гэгч энэ хулгайч хашиж байсан албан тушаалаа зөв бичиж сурчихаад мэдэмхийр. Худлаа гэвэл доороосоо 14 дэх мөрийг өөрөө уншчихаа . Чиний аудит мэддэг гэж юу байсын 2019-08-27
Б,зочин:Тун зөв санаа.Бас ч өмнөх албан тушаалд байхдаа энэ зовлонг амсч мэдрээд бичээ байлгүй.Бодолцох л хэрэгтэй юм байна даа 2019-08-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?