Д.СҮНЖИД: СОНГУУЛЬД МӨНГӨ ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛЖ БАЙХАД СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ИРГЭДЭЭС СОНГОХ САНАЛ ЯМАР ҮР ДАГАВАРТ ХҮРГЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

2019-08-08  

Сонгогчдын саналд мөнгө хүчтэй нөлөөлж байгаа энэ нөхцөлд сумын Засаг даргын сонгуульд энэ хүчин зүйл яаж сөргөөр илэрлээ олох вэ? гэдэг болгоомжлол судлаач бидэнд байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд Монгол улсын төрийн байгууламж нэгдмэл байх ёстой гэж заасан. Төрөөс гаргаж буй тогтоол шийдвэр бүх суманд хэрэгжиж байх ёстой. Гэтэл иргэдээсээ сонгогдсон, ерөнхий сайдад хамааралгүй сумын засаг иргэдээ амласан амлалтаа биелүүлэх гэж зүтгээд Засгийн газар, Төрийн яамны тушаалыг дагахгүй бол яах вэ? гэдэг болгоомжлол үүсэж байна. Тиймээс судлаач бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дээрхи заалт дээр нэгдэж чадахгүйд хүрсэн. Шууд л 329 сум, есөн дүүргийн Засаг дарга нарыг иргэдээс шууд сонгох нь ямар үр дагаварт хөтлөхийг урьдчилан таамаглах, тооцоолох боломжгүй. Ийм дүн шинжилгээ, болгоомжлол байгаа тохиолдолд уг заалтыг Үндсэн хуульд оруулахаас татгалзсан нь дээр.

 

"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?