Монгол оронд 14000 төрлийн шавьж, 2000 орчим цох байдаг. Тэдний нэг хүмүүсийн хар цох гэж нэрлээд буй жийгээ цох юм. Хорхой гэж нэрлээд дассан болохоос амьтан юм. Түймэр боллоо гэхэд сүргээрээ дайждаг амьтан биш. Түр зуурын шилжилт хөдөлгөөнийг байнга хийдэг. Царцаанаас өөр тив алгасан шилжилт хийдэг шавьж дэлхийд байхгүй. Экологийн орчин нөхцөл нь бүрдэх, үржилд орох, идэш тэжээлээ хайх, цаг уурын нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас болж 15-20 км зайд шилжилт хөдөлгөөн хийж буй нь энэ. Хүн амьтанд халдварт өвчин тараах эрсдэлгүй. Олшроод олшроод тариа буудайд сөргөөр нөлөөлөхгүй. Дулааны улирлын үед гэрэлтэй, ил задгай талбайд олноороо цугладаг нь байдаг л үзэгдэл. Ингэж бужигнаж байгаа нь үр удмаа үлдээхийн тулд , байгаль цаг уурын шалгуурыг давахын төлөө хийж буй үзэгдэл.
"ӨНӨӨДӨР" сониноос ишлэв