С.ЧУЛУУНХУЯГ: ( ШУТИС-ЫН БАГШ) : МОНГОЛ УЛСАД ДОЛООХОН ЖИЛИЙН ДАРАА УСНЫ ХОМСДОЛ ҮҮСНЭ

2019-08-09  

Ундны ус бол стратегийн нөөц баялаг. Бид усаа дэндүү гамгүй ашиглаж байна.

-Яг энэ маягаараа усаа гамгүй ашиглавал долоохон жилийн дараа Монгол улсад усны хомсдол үүснэ гэж Монголд усны судалгаа хийсэн гадаадын мэргэжилтнүүд дүгнэлтээ гаргаж, анхааруулга өгсөн. Энэ бол Монголын төр усны бодлогоо яаравчлан боловсруул гэсэн дохио. Дээр нь байгаль цаг уурын дулаарал, ууршилт, гэсэлтийн замаар усны нөөц багасаж байгаа гэдгийг тооцох ёстой. Бороо хур ихтэй сүүлийн он жилүүдэд Монгол улс гол ус, нуураар арвин мэт харагдана. Харин алс ирээдүйгээ бодвол усны хомсдол гэх ноцтой асуудалтай тулгарахад ойртсон байна. Дэлхий нийтийн усны хэрэглээний нийтлэг жишгээс ч Монгол улс зөрсөн. Дэлхий дахинд хэрэглээний усны 80 хувийг газрын гадаргаас, 20 хувийг газрын гүнээс авдаг бол Монголд яг эсрэгээрээ. Бид хэрэглээнийхээ усны 80 хувийг нь гүний уснаас авч байна. Гэтэл газрын гүний ус мянга таван зуун жилд л нэг удаа сэргээгддэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс газрын гүнийн усаа хайрлан гамнаж, аль болох бороо, цас, саарал усаа ашиглах цаг ирсэн. Ундны цэнгэг ус гэдэг улс орны оршин тогтнох нэг үндэс. Ундны болон хэрэглээний усны нөөцийн талаар Монголын төрөөс баримтлах бодлого боловсруулахын тулд эхний ээлжинд хариуцсан яам тамгын газраа тодорхой болгох хэрэгтэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:МАНАН гийн маанагуудын толгой нь хүрэхгүй байхаа . 2019-08-10
БИ:битгий худлаа ****цц, зөнөг минь 2019-08-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?