Английн Премьер Лигт тоглож буй Салах, Мане, Ван Дик ( Ливерпүүл), Кэйн ( Тоттенхэм), Эден Хазард ( Челсигээс Реал Мадрид руу шилжсэн) нарын 5 тоглогч 2019 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид өрсөлдөж буй. Дээр нь "Алтан шаахайн" эзнээр өмнө нь таван удаа шалгарсан Ювентусын довтлогч Роналдо, түүний мөнхийн өрсөлдөгч Месси ( Барселона) нар ч шилдэг 10-д багтсан. Санал асуулга ид өрнөж буй. Ирэх 9-р сарын 18-нд 2019 оны " Алтан шаахайн" эзэн хэн болсныг дэлхий нийтэд зарлана. Сүүлийн жилүүдэд "Алтан шаахайн" эзэн хөлбөмбөгчнөөр зөвхөн Ла Лигээс шалгарч байсан амжилтыг бол Английн Премьер Лигт тоглож буй хөлбөмбөгчид таслан зогсооно гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн зарим нь үзэж байна. Үнэндээ, сүүлийн жилүүдэд Роналдо, Месси нартай энэ шагналын төлөө өрсөлдөх байтугай, ойртох ч хөлбөмбөгч гараагүй. Харин өнгөрсөн онд "Реал Мадрид" баг, Хорватын шигшээ багийн холбогч Лука Морич анх удаа энэ шагналыг хүртсэн нь Роналдогийн Реал Мадрид багаа орхих бас нэгэн шалтгаан болсон гэж Испанийн хэвлэлд бичигдсэн. Амжилтаар илүү Роналдог хөндөлсөж, Аваргуудын Лигт түрүүлж, ДАШТ-д финалдаж, мөнгөн медаль хүртсэн нь Лука Модричийг энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр өргөмжлөхөд хүргэсэн байдаг. Түүний зэрэгцээ шилдэг эмэгтэй тоглогчоор Бразилийн шигшээ багийн Марта тодорсон. Мөн гол шагналын нэг болох шилдэг дасгалжуулагчид Герман, Испани, Англи, Бельгийн дасгалжуулагч өрсөлдсөнөөс ДАШТ-д түрүүлсэн Францын багийн дасгалжуулагч Дидьер Дишамт ялалт байгуулж шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэнийг нэхэн саная.
Э.ОТГОО