ОЛОН УЛСЫН АВАРГУУДЫН ЛИГТ "МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД " ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-08-09  
2018 оны Олон улсын Аваргуудын Лигийн аварга баг болох "Тоттенхэм" багийг өмнөх тойрогт 2:1 -ээр хожсон Манчестер Юнайтед баг ээлжит ялалтаа байгууллаа. Тэд Италийн "Милан" багийг торгуулийн цохилтоор буулгаж авав. Манчестер Юнайтед 2:2 Милан. Үндсэн цагт тэнцсэн хоёр баг торгуулийн цохилт хийхэд Манчестер Юнайтедийн таван тоглогч бүх цохилтоо алдалгүй оруулснаар ялалт байгуулж, маш чухал 3 оноог халаасаллаа. Тийнхүү Манчестер Юнайтед баг бусад оролцогч 11 багаа итгэл төгс тэргүүлж эхэллээ. Энэ жилийн Олон улсын аваргуудын Лигт Английн аварга Манчестер Сити, Францын аварга Парис Сан Жермен багаас бусад бүх томчууд оролцож буй. Цөөхөн боловч аваргууд л оролцдогоороо Олон улсын Аваргуудын Лиг онцлогтой. Серия-А-гийн аварга Ювентус, Бундеслигийн аварга Байер Мюнхен, Ла Лигийн аварга Барселона, Аваргуудын Лигийн аварга Ливерпүүл, Аваргуудын Лиг, Европа Лигийн энэ улирлын финалд үзүүрлэсэн Тоттенхэм, Арсенал зэрэг багууд оролцож буй нь энэ тэмцээний чансааг илэрхийлэх үзүүлэлт гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн Олон улсын Аваргуудын Лигт 18 баг оролцсоноос Английн Тоттенхэм түрүүлсэн. Тэгвэл Манчестер Юнайтед баг дасгалжуулагч Солкжайерийн удирдлага дор анхныхаа олон улсын хэмжээний нэр хүндтэй тэмцээний цомыг өргөж, Английн багийн ялалтын буухиаг үргэлжлүүлэхэд ойртлоо. 
 
 
 
 
Торгуулийн тав дахь цохилтыг алдалгүй цохиж багаа ялалтанд хүргэсэн Жэймст энэхүү тоглолтын гоолын салхийг хагалсан Рашфорд хамгийн түрүүнд баяр хүргэлээ
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батаа:Юу нийтлээд байгаан бэ. Наад тэмцээнд чинь Бенфика түрүүлж, Маню 2т орсон. 2019-08-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?