Б.НОМИН: НАМУУДЫГ ТӨРӨӨС ТЭТГЭВЭЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ НЭХ

2019-08-09  

Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд улсын төсвийн 0,04 хувийг улс төрийн намуудад санхүүжилт болгон олгохоор тусгасан. Мөн "бодлогын судалгааны" гэх тодотгол бүхий санхүүжилтийг УИХ-д суудалтай намуудад олгохоор хэлэлцэж байна. Үүнийг улс төрийн намын санхүүжилтийг хуулиар нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна гэж урьдчилан дүгнэж болно. УИХ-д суудалтай улс төрийн намуудад улсын төсвөөс зөвхөн сүүлийн 3 жилд 1 тэрбум төгрөг олгосон нь бага мөнгөн дүн биш. Дээр нь зөвхөн УИХ-д суудалтай намуудыг гишүүдийн суудлын тоогоор нь төсвөөс санхүүжүүлж буй нь тэдгээр сонгогдсон цөөн намыг л дэмжих, УИХ-д суудалгүй бусад намыг шахах гэсэн оролдлого гэж ойлгогдоно. Тиймээс улс төрийн намыг санхүүжүүлсэн бол түүнээс хариуцлагыг нь нэхье. Санхүүгийн тайланг нь ядаж эхний удаад ил тод болгоё.

 

"ӨНӨӨДӨР" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?