Санитолыг хөдөө гадаа явахдаа ариутгалын зориулалтаар, тамединыг эмчилгээний зориулалтаар иргэд ихээхэн авч явдаг болсон. Биед шарх үүсэхэд түрхэж боох, шүд өвдөх, хомхой долоохоос сэргийлж амаа зайлах зэргээр тамединыг өргөнөөр хэрэглэж байна. Хагалгаа хийлгэсэн хүн тамединыг уухад шарх нь түргэн аньж байна. Мөн Адуу брэндийн кальци, картил, эконол зэрэг биологийн идэвхит бүтээгдээхүүнийг монгол адууны яс, бүлх, шөрмөс, мөгөөрс зэргээс л гаргаж байна. Эдгээр эм тан нь үе мөч, ясны сийрэгжилтээс хамгаалах зоииулалттай. Тэгэхэд адуугаа хамгийн хямдаар гадагш нь гаргаад байгаад харамсахаас өөр арга алга.
"ӨДРИЙН СОНИН" -оос ишлэв