БНХАУ, АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны дайн нь Вашингтонд нэгэн шинэ асуудал үүсгэсэн. Энэ бол жил бүр худалдан авдаг 4000 тонн газрын ховор элементийг хаанаас худалдан авах вэ? гэдэгт толгойгоо гашилгах шаардлага үүссэн байна. Газрын ховор элементийн нөөцийг 110 сая тонн гэж тогтоосон бол түүний 40 хувийг Хятад улс эзэмшиж, 2018 онд газрын ховор элементийн 79 хувийг дангаараа үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад улсын дарга Ши Жин Пин газрын ховор элементийн олборлолт, боловсруулах байгууламжуудад очиж ажилласан байна. Үүнийг нь :
- Хоёр улсын хоорондахь худалдааны дайн сунжрахад хүрвэл Хятад улс эдгээр ховор элементийнхээ үнийг өсгөх, эс бөгөөс экспортыг бүрмөсөн хязгаарлах арга хэмжээ авч магадгүй гэж Өрнөдийн хэвлэлд онцолжээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв