Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН НЬ МОНГОЛД ДУНД ТУСГАЛЫН ПУУЖИН БАЙРЛУУЛАХ УУ?

2019-08-12  
Х.Баттулга ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн тун удахгүй ил болох бололтой. Баттулгыг дагаж явсан сэтгүүлчид Монголын Говь компанийн ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ийн зах зээлд борлуулах болсоныг мэдээлсэн. Түүнээс өөр зүйлийг онцлоогүй. Мөн Баттулгыг АНУ-ын ерөнхийлөгч жичид нь хүлээн авч уулзлаа гэсэн мэдээлэл дагалдсан. Яг юун тухай яриа өрнөснийг далдалсан. Тэгвэл энэ бүхнийг Оросын "Царь-град" хэвлэл сөхөж эхэллээ.
 
 
-АНУ дунд тусгалын цөмийн пуужинг Ази тивд байрлуулахаар зорьж байна. Гуамд байрлалтай АНУ-ын цэргийн баазаас Хятадын нийслэл Бээжин хот руу пуужин харвахад 3000 км-ийн зайтай. Гэвч Орос, Хятад хоёр "дайснаа дарахын" тулд дунд тусгалын цөмийн пуужингаа Азийн аль нэг оронд байрлуулах шаардлага АНУ-д тулгарсан байна. Азийн аль улс байж болох вэ? Эхний сонголт нь мэдээж, Япон улс. Ямар ч саад тотгоргүй. Улс төр, цэрэг зэвсэг, эдийн засгийн түнш орон. Нэг л саад бий. Япон улс цөмийн энерги, цөмийн зэвсгээс татгалзсан. Хоёр дахь сонголт бол Өмнөд Солонгос. Мөн л улс төр, цэрэг, зэвсэг, эдийн засгийн нэг блок. Асуудал нь Хятад-Солонгосын худалдааны харилцаа маш өргөн. Америкийн тал яаж ч сөгдөн гуйсан зөвшөөрөхөд хэцүү. Тэгээд ч АНУ-ын цөмийн пуужинг нутагтаа байрлуулчихвал Хойд Солонгос тэднийг зүгээр орхихгүй. Дайны гал дэгдэхээс Өмнөд Солонгос болгоомжилно. Гурав дахь улс бол Тайвань. Тайваны тусгаар тогтнолыг дэлхий нийт хараахан зөвшөөрөөгүй. Хойд Солонгос-Өмнөд Солонгосын зөрчил гэдэг шиг Хятад улстай хүйтэн дайны харьцаатай. Дэндүү ойрхон, ердөө 200 км-ийн зайд оршдог учир асуудал үүсэхэд Хятадын арми 1 минутын дотор л Тайваныг , АНУ-ын цэргийн баазтай нь сөнөөж орхино. Тэгэхээр дэндүү эрсдэлтэй. Энэ бүгд нь холбоотон улс орнууддаа цөмийн пуужингаа байрлуулахад нь саад болж байна. Тэгээд аль улс вэ?? Явж явж Монгол улс уу?? Судлаад үзвэл, санаанд оромгүй хувилбар нь Монгол улс байж болох. Гэхдээ санаанд багтамгүй гээд орхиж үл болно. АНУ бол бүх л боломжит хувилбарыг бий болгохын төлөө зүтгэдэг. Монголд цөмийн пуужингаа байрлуулж дөнгөвөл, гол дайсан болох Орос, Хятадын нутгийг бүхэлд нь хараа хяналтдаа оруулж чадна. Бүр Мурманск, Анадырь ч багтана. Монголын газар нутаг нь АНУ-ын Дунд тусгалын хөдөлгөөнт пуужинг яаж ч далдлан халхлах бүтэцтэй. Илрүүлэхэд төвөгтэй. Газар нутгийн хувьд маш том, хүн ам цөөнтэй. Хүн ам нь хөгжил муутай. Дундад зууны үеийн нүүдэлчин сэтгэлгээнээс салаагүй. Феодализмыг алгасаж социалист нийгэмд шилжих үйлдэл нь бүтэлгүйтсэн. Тэгэхээр зарчмын давуу тал үүснэ.
 
 
Ард иргэдийн улангассан эсэргүүцэлтэй америкчууд тулгарахгүй. Цөөн тооны, шийдвэр гаргагч элиттэй нь хэл амаа ололцоход төвөггүй. Үүнд зориулж " хаях" мөнгө зоос АНУ-д хангалттай бий. Дээр нь 1990 оноос хойш Монголын дээд давхарга өрнөдийн хөгжлийн замналыг сонгосон. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсэхээс өнөө хүртэл түдгэлзэж ирсэн ч нэмэр болно. Хэдийгээр Монгол улсын эдийн засаг нь Хятад улсаас 75 хувь хамааралтай ч, хоёр ард түмний хооронд мөнхийн зөрчил, дургүйцэл, газар нутгийн маргаан өнөөг хүртэл бат бөх оршсоор байдаг. Хятадуудад дургүй. Хятадыг орхиод, Оростой ямар харьцаатай вэ? гэдгийг үзье. Олон арван жилийн ах дүүгийн харьцаатай шүү дээ! гэдэгт бүү хуурт. Чингис хааны нэрээр цээжээ дэлдсэн Монголчууд бусдыг эрхшээлдээ оруулах хүсэлдээ автсан хэвээр. Сүүлийн 10, 20 жилийн дотор Оросыг үзэн ядах үзлийг дэлгэрүүлж чадсан, улс төрөөр дэндүү хийрхсэн цөөн тооны Монголчуудын тархийг базах шиг амархан юм байхгүй. Тиймээс Монгол дахь улс төр,үзэл суртлын хөдөлгөөн ойрын хугацаанд ямар чиглэлд хөдлөх нь вэ? гэдгийг анхаарлаас гаргаж болохгүй. Ямар нэгэн зүйл болчих бий дээ. Төгсгөлд нь, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 7-р сарын сүүлчээр АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэд гэрээ хэлэлцээр байгуулсан мэдээлэл бий. Хэлэлцээрийн гол сэдэв нь худалдааны асуудал байсан гэж Цагаан ордон ичгүүр сонжуургүй мэдээллээ. Ингэж "Царь-Град" хэвлэл нийтлэлээ өндөрлөсөн байна. Тэгвэл, 2019 оны 7-р сарын 26 -нд АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайдаар томилогдсон Марк Эспер
- Ойрын үед Ази тивд Дунд тусгалын пуужингаа байрлуулна. Мэдээж пуужин байрлуулах нь хялбар, шууд л зөөгөөд байрлуулчихтай ижилгүй. Тодорхой цаг хугацаа орно гэж мэдээлсэн байдаг нь дээрхи нийтлэлийн агуулгыг улам тодотгож байна. Дээр нь, АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд, Пентагоны удирдлага анхны албан ёсны айлчлалаа Монгол улсад хийсэн нь бүр анхаарал татаж байна. Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Батлан Хамгаалах Яамны сайд Н.Энхболд, жанжин штабын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн нь дээрхи нийтлэлийн ач холбогдлыг улам нэмлээ.
Ямар ч гэсэн АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Монголд албан ёсны айлчлалаа хийлээ. Зорьсон хүмүүстэйгээ уулзлаа. Одоо гагцхүү Монгол улсын газар нутагт АНУ-ын Дунд Тусгалын Хөдөлгөөнт Цөмийн Пуужинг байрлуулж, худалдааны дайн зарласан Хятад, эдийн засгийн хоригт хамруулсан Орос хоёрыг дэргэдээс нь "онилох " АНУ-ын Пентагоны шинэ дарга Марк Эсперийн төлөвлөгөө хэрхэн өрнөхийг харах үлдлээ.


 
 
 
 
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?