Эхний минутанд бид тоглолтыг хөтөлж, хэд хэдэн довтолгоо хийсэн. Гэвч хаалгандаа 9 дэх минутанд гоол алдсан нь бидний тоглолтонд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Бүр өөрийн тоглолтоо алдсан гэж хэлж болно. Харин хоёрдугаар үед баг маань сэргэсэн, хүссэн тоглолтоо үзүүлж эхэлсэн. Сүүлийн 17 минутанд 3 гоол оруулснаар чухал 3 оноогоо халаасаллаа гэж "Тоттенхэм" багийн дасгалжуулагч Поччеттино хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Багийн ахлагч Кэйн 86, 90 минутанд гоолдсоноор Тоттенхэм баг Премьер Лигийн гараагаа хожлоор эхэллээ.
Э.ОТГОО