Думдад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Тусгаар Монгол улс, Өвөрмонголын хүчит бөхчүүдийн барилдаанд 512 бөх зодоглосноос улсын харцага Бат-Орших түрүүллээ. Сэргээшийн асуудлаар барилдах эрхийг нь 2 жил хассан шийтгэлийн хугацаа дуусаж, 2019 оны зургадугаар сараас дахин барилдах эрх нь сэргэсэн ч Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд эсэргүүцсэнээр тэрбээр энэ жилийн наадамд наадамд барилдаж чадаагүй. Харин Өвөрмонголд зохиогдсон Монгол, Өвөрмонголын хүчит бөхчүүдийн барилдаанд тэр үнэнхүү хүчийг үзэж түрүүллээ. Ийнхүү Өвөрмонголд зохиодог Үндэсний бөхийн барилдаанд монгол бөхчүүд түрүүлж ирсэн уламжлалыг үргэлжлүүллээ. Өвөрмонголын Өөртөө Засах Орны Засгийн газраас хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын гарьд Бат-Оршихыг 50,000 юан буюу, 20 сая төгрөгөөр байлж, Монголоос очиж барилдсан бусад бөхчүүдийн ирэх буцах замын зардал, байр хоолыг давхар хариуцаж, бэлэг дурсгалын зүйлээр давхар байлсан байна.
С.ШИНЭСАР