Тост, Тосон бумбаас гадна, Жавхлант орд, Терра энержи, Зэлэм, "Эс Жи Эс", Чинхуа -МАК, "Өсөх зоос", зэрэг олон компани тусгай хамгаалалтын газар хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Эс-Жи-Эс-ийг алдарт Фрийдланд эзэмшиж байгаад Хятадуудад 500 сая ам.доллараар зарсан байдаг. Баримт нь бий. Чинхуа -Мак бол УИХ-ын гишүүн Номтойбаярын компани. "Өсөх зоос" компанийн тусгай зөвшөөрлийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ бусдад зарсан гэдэг. Жавхлант ордод Бадраа дарга, Терра энержи нь Су.Батболдын хамаарал бүхий компани. Ардаа ийм эзэдтэй компаниуд Тост Тосон Бумбын зүүн талд олборлолт явуулж байна. Энэ бол ганц компанийн асуудал биш шүү.
"ӨНӨӨДӨР" сониноос ишлэв