Өнгөрсөн улиралд Манчестер Юнайтед гараандаа бусад топ багуудаас дэндүү хоцорсон учир хөөж гүйцэхэд амаргүй байсан. Энэ улирлын зорилго бол Аваргуудын Лигт тоглох эрхээ олж авахад оршино. Баг тамирчидын бэлтгэл ханасан. Олон улсын Аваргуудын Лигт Манчестер Юнайтед амжилттай оролцсон. Эхний тойргийн сугалаа хатуу таарсан ч хөвгүүд маань даалгавраа сайн биелүүллээ. Багтаа шинээр авсан Харру Магуйер бусадтайгаа маш сайн ойлголцсон нь багийн ялалтанд эерэгээр нөлөөллөө гэж Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Солкжайер онцоллоо.
Э.ОТГОО