Х.БАТТУЛГЫН ДАРААЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ХЭН БЭ?

2019-08-13  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байна. Тэрбээр Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн аль нэгийг сонгохыг эрмэлзэж буй ч, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ч бас харгалзах нь зүйтэй гэж үзжээ. Тэр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс сонгуулийн холимог хувилбарыг дэвшүүлж, УИХ-д санал болгосон 54:54 хувилбараас жагсаалтыг ч сонгох магадлалтай. Улс төржихгүй, намчирхахгүй, зөвхөн нийт ард иргэдийн эрх ашгийн өмнөөс ажиллах, сэтгэх үүрэгтэй Ерөнхийлөгчийн Тамгын Газрын гол хүн нь ийнхүү улс төржих зам мөрөө сонголоо. Тэр үүрэгт ажлаа хэзээ өгөхөө ч тодорхойллоо.

-Нэр дэвшинэ. Бэлдэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж дуусаад л ажлаа өгнө гэж тэрбээр ам нээлээ. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газартаа улс төржих хүсэлгүй, нэр дэвших бодолгүй, нэгэн сэтгэлээр улс орон, ард түмний төлөө зүтгэх тийм нэгний эрэлд гарах цаг болжээ. З.Энхболдын орыг эзлэх тэр эрхэм хэн бэ?

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?