Мандахбаяр сэтгүүлчээр удирдуулсан Өмнөговь нутгийн ард иргэдийн тэмцэл ялалтанд хүрэхэд тун ойртлоо. Нутгийн иргэдийн амь насаараа дэнчин тавьсан , цөхөрсөн дуу хоолойг сонссон Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэвчээр алдарчээ.
-Нүдний чинь өмнө гэмт хэрэг өрнөж байна. Цагдаа, Тагнуулын байгууллага хаана байна? Ард иргэдийг авлигадах гэж оролдсон этггээдүүдийг олж тогтоо. Эрүү үүсгэ. Нутгийн ард иргэдийн мэдээллийн мөрөөр ажилла. Цагдаагийн дарга Та өөрийн биеэр Өмнөговь аймагт очиж ажил. Уул уурхайн сайд, Байгаль орчины сайд Та хоёр УИХ-ын гишүүн Чойжилсүрэн зэрэг этгээдүүдийн хууль бусаар эзэмшсэн лицензүүдийг өнөөдөр цуцал. Чадахгүй бол сайдын албан тушаалаасаа огцор. Тост Тосон бумбын нурууг чөлөөлж улсын хамгаалалтанд ав. Цагдаа, тагнуул ч гэсэн ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгцгөө. Ийм тушаалыг Хүрэлсүх буулгалаа. Монголын эгэл, ядарч цөхөрсөн ард иргэдээ өмгөөлөн зогсож чадахаа тэр ийнхүү харууллаа.
С.ШИНЭСАР