ӨМНӨГОВЬ АЙМАГТ 66 ХҮН ХООЛНЫ ХОРДЛОГОНД ОРЖЭЭ

2019-08-13  

ШИНЖИЛГЭЭГЭЭР САЛМОНЕЛЕЗ ХЭМЭЭХ ГЭДЭСНИЙ ХАЛДВАР БОЛОХ НЬ ТОГТООГДСОН БАЙНА

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойн хүлээн авалтанд оролцсон иргэд хоолны хордлогонд орж өнөөдрийн байдлаар 66 хүн өвчилснөөс 22 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хоолны дээж авч шинжлэхэд салмонелез хэмээх гэдэсний халдвар болохыг нь тогтоосон байна. Халдвар гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотоос Халдвар судлалын үндэсний төвөөс нарийн мэргэжлийн эмч нар ирж ажиллаж байна.  Салмонелез хэмээх энэхүү гэдэсний халдварт өвчин нь түүхий мах, өндөгөөр халдварлаж ходоод нарийн гэдэсийг шархлуулж үрэвсүүлдэг бөгөөд өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварлах эрсдэлтэй гэнэ. Одоогоор халдвар авсан айл өрх, албан газруудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа юм байна. Иймд ард иргэд та бүхэн гарын ариун цэврээ сайтар сахиж, хоол ундны зүйлсээ хадгалах, боловсруулахдаа анхаарч, түүхий мах хэрэглэсэн хутга, хоолны сав суулгаа сайтар ариутган цэвэрлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлж байна. Салмонелез өвчин нь толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжиж суулгах, халуурах, 4 мөч янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэгээр илрэх бөгөөд ийм төрлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгийн байгууллагад хандахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?