ЗАМЫН БҮСЧЛЭЛИЙГ ИРГЭДИЙН 65% ДЭМЖСЭНГҮЙ

2019-08-14  

Маргаашаас хэрэгжих замын бүсчлэлийг санал асуулгаар иргэдийн 65 хувь нь дэмжээгүй тул хойшлогдлоо.

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд энэ сарын 15-наас эхлэн хотын замыг гурван бүсчлэлд хуваах талаар нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийсэн билээ.

Иргэдийн дунд явуулсан нийт санал асуулга явуулахаар 25 орчим веб сайтад линк байршуулсан. Үүний үр дүнд 3,761 санал өгсний 55 хувь нь дэмжиж, 40 орчим хувь дэмжихгүй, 2-3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Уг үр дүнгээс хамааран энэ сарын 2-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар дахин санал асуулга явуулахаар болсон байна. Дахин санал асуулгаар Нийт 2,800 гаруй хүн санал өгснөөс 65 хувь нь дэмжихгүй, 35 хувь нь дэмжиж байна гэсэн үр дүн гарсан” байна.

Ийнхүү иргэдийн ихэнх нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн учир маргаашаас эхлүүлэхээр төлөвлөж байсан бүсчлэлийн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?