АНХ УДАА АНГЛИЙН ХОЁР БАГ "СУПЕР ЦОМ"-ЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

2019-08-14  
 
Английн хөлбөмбөг шинэ шатанд гарсан. Дэлхийн хамгийн сайн дасгалжуулагчид Премьер Лигийн багуудыг удирдаж байна. Манчестер Сити-г Испани эр Гвардиолла, Тоттенхэм-ийг аргентин эр Поччеттино, Ливерпүүлийг Герман эр Клопп, Арсеналийг мөн л испани эр Эмери Унай дасгалжуулж байна. Амжилт ч өндөр. Өнгөрсөн улиралд Клоппын "Ливерпүүл", Поччеттиногийн " Тоттенхэм" баг Аваргуудын Лигт финалдсан бол, итали эр Сарригийн удирдсан "Челси", испани эр Эмери Унайн "Арсенал" багууд Европа Лигийн финалд учирсан. Европын энэхүү нэр хүндтэй хоёр тэмцээнд түрүүлсэн багууд "Супер цом"-ын төлөө өрсөлддөг уламжлалтай.
 
 
Тэгвэл анх удаа Английн хоёр баг "Супер цом"-ын төлөө энэ үдэш финалдах гэж байна. Европын хөлбөмбөгийн энэ улирлын сүүлчийн буюу гурав дахь цом Англи улсыг зорих нь тодорхой боллоо. Харин энэ удаагийн Супер цомыг Ливерпүүл, Челси хоёрын хэн нь өргөх вэ? гэдгийг энэ үдэш та бид харах болно. Супер цомын финалын тоглолт Туркийн Станбул хотод хоёр баг хэдийнээ ирсэн, бэлтгэлээ хийж эхэлсэн байна. "Ску спорт"- хоёр багийн дасгалжуулагчаас тодруулга авсныг хүргэе. -Ачаалал ихтэй долоо хоног болж байна. Манчестер Юнайтед багт Премьер Лигийн энэ улирлын гараанд 4:0-ээр хожигдсон нь маш том сургамж боллоо. Бид 60 дахь минут хүртэл тоглолтын санаачилгыг авч явсан хэдий ч эцсийн дүндээ хожигдсон. Гоолын боломжийг бий болгох нь сайн ч, эцсийн үр дүн оруулсан гоолоор хэмжигдэнэ. Бид гоол оруулж чадаагүйдээ ихээхэн дүгнэлт хийж байна. Ливерпүүлтэй хийх тоглолт амаргүй байх болно. Энэ тоглолт бидний хувьд маш их ач холбогдолтой. Ливерпүүлийг ялснаар бид өөртөө итгэх итгэлээ баталгаажуулна. Баг сэргэнэ. Тиймээс бид тактикаа боловсруулсан. Супер цомын төлөө өмнө нь Челси хоёр удаа тоглож, Атлетико Мадрид, Байер Мюнхен багуудад хожигдож байсан. Тэгэхэд би ердийн тоглогч, багийн ахлагч байсан. Өнөөдөр би багаа дасгалжуулж, даагаа нэхнэ. Хожиж, Европын нэр хүндтэй шагналаар "Челси" багийн дасгалжуулагчийн гараагаа эхлэх чинхүү хүсэлтэй байна гэж Лампард хэллээ. -Ливерпүүл өнгөрсөн улиралд Аваргуудын Лигийн цомыг өргөсөн. Энэ улирлын дараагийн финал биднийг тосож байна. Үүнийг бид олдож буй ээлжит боломж гэж харж байна. Тоглолт Станбулд болно. Станбул бол Ливерпүүл багийн хувьд онцгой дурсамжтай хот. 2005 онд, Аваргуудын Лигийн финалд Ливерпүүл-Милан багтай таарч, эхний хагаст 3:0-ээр хожигдож байгаад, хоёрдугаар хагаст оноог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор ялсан түүхтэй. Бид энэ удаа ч ялалт байгуулахаар Станбулыг зорин ирсэн. Өнөөдрийн Ливерпүүл баг улам хүчирхэгжсэн, ялагдашгүй баг болсон. Үүнийгээ энэ орой фанатууддаа үзүүлэх болно. Ливерпүүл бол амжилт, ялалтын төлөө бий болсон баг гэдгийг дахин онцольё. Супер цом бол Аваргуудын Лигт түрүүлсэн багийг сорьж буй үйл явдал. Бид тохиолдлоор түрүүлээгүй гэдгээ батална. Ливерпүүл багийн ахлагч Клопп Ску спортод ингэж хариуллаа. Э.ОТГОО
 
 
 
 
Э.ОТГОО
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хуц:Аль хэдийнэ тоглочихсон, ухэруудээ. 2019-08-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?