КЛОПП: СУПЕР ЦОМ БОЛ МАШ ТОМ ТЭМЦЭЛ БАЙЛАА

2019-08-15  

Станбулын цэнгэлдэх хүрээлэн Ливерпүүлд ээлтэй гэдгээ дахин баталлаа. 2005 онд, Аваргуудын Лигийн финалын үйл явдал давтагдлаа. Ливерпүүл 0:3 Милан. Ийм дүнгээр эхний хагас 2005 онд өндөрлөж байсан бол 2019 оны Супер цомд Ливерпүүл 0:1 Челси. Мөн л эхний хагаст гоол алдаж эхэлсэн. Хоёрдугаар үед Ливерпүүл 3:3 Милан ( 2005 он) болгож оноогоо тэнцүүлж чадсан бол энэ удаа ч Ливерпүүл 1 :1 Челси болсон. Нэмэлт цагт харилцан нэг нэг гоол оруулснаар тоглолт 2:2-оор өндөрлөж, 2005 оны Аваргуудын Лигийн адил торгуулийн цохилтоор шийдсэн. Мөн л энэ удаа хаалгачийн ачаар Ливерпүүл цом өргөлөө.Ливерпүүл улирлын анхны, 2019 оны Европын нэр хүндтэй хоёр дахь тэмцээндээ дараалан түрүүлснээр 2019 оны Аваргуудын Лиг, Европа Лиг, Супер цомын гурван цомыг Английн баг эх орондоо аваачлаа.

-Супер цом бол маш том тэмцэл, өрсөлдөөн. Үүнд ялбал ямар сайхан байх болно гэж тоглолтын өмнө бодож байсан. Гэтэл ялалтын мэдрэмж бодлоос минь үнэхээр хол давуу юм байна. Очир эрдэнэ шиг үнэ цэнтэй гэдгийг мэдэрлээ. Эхний хагаст бид биш, өрсөллөгчид маань манай хаалганд гоолдсон. Тэр гоол биднийг хүлээснээс мулталсан гэж болно. Бид өлсгөлөн бар шиг довтолсон. Хоёрдугаар хагасын эхний 3 дахь минутанд Мане гоолдсон. Мане сайн байсан. Тэр нэмэлт цагт дахин гоолдож багийн тооны харьцааг 2:1 болгож тэргүүллийг авчирсан. Залуус маань гайхалтай байж чадсан. Хаалгач Алиссон Премьер Лигийн эхний тойрогт бэртэл авсан нь асуудал дагуулсан. Гэвч дөнгөж нэг долоо хоногийн өмнө гэрээлж авсан хаалгач Адриан гараагаа сайн эхлүүллээ. Тэр долоо хоногийн дотор " баатар" боллоо. Одоо бидэнд ирэх Бямбын тоглолтонд бэлдэх үлдлээ. Хожлын амтыг мэдрэх сайхан байна. Ингэж Ливерпүүлийн босс Юрген Клопп тоглолтоо дүгнэлээ.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?