Бяр хүчний хувьд аргагүй л тамиртай бөх. Элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй ийм л хүн. Сэргээшийн тухайд санаанд ч орж байгаагүй юм байна. 20 настай хүүхэд улсад зургаа давж, харцага цол хүртсэнээсээ хойш дандаа л шинжилгээ өгч байсан. Энэ талын мэдэгдэхүүн байх ёстой. Тийм болохоор сэргээшийн тухайд огт санаа зовохгүй байсан. Харин Оюунболдыг улсад түрүүлж, арслан болсноос хойш, үнэн худал нь үл мэдэгдэх, уулаа, идлээ гэсэн яриа гарсан тул багшийн хувьд ярьж, хэлж, зөвлөж ирсэн. Ер нь энэ шавь нарыг чинь шөнө болгон өвөртөлж унтаж байлтай нь биш дээ.
"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв