ТА ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ЯРЬДАГ УУ

2019-08-19  

Би танихгүй, урд өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй ярих, ярилцах дуртай. Дараалалд зогсож байхдаа ч юм уу, дэлгүүр, ресторанд саатах үедээ ч, гудамжаар алхах, фэйсбүүкээр аялах үедээ ч тэр, хаана ч хамаагүй. 

Ярилцсаныхаа дараа яагаад ч юм би илүү аз жаргалтай болж байгаагаа мэдэрдэг.

Хүүхдүүдтэй бол хачин сайхан харилцаанд орно. Тэд үнэн сэтгэлээсээ шулганаж өгнө дөө. 

Заримдаа эхнэртээ зэмлүүлнэ.

Өнөөдөр би “Sunday Times’ Style Magazine” сэтгүүлд Эмма Бэддингтоны бичсэн нэгэн нийтлэлийг уншлаа. 

Тэрээр өдөр тутмын эдгээр жижиг харилцаа ямар том эерэг нөлөөлөл авчирдгыг гайхалтайгаар тайлбарлажээ.

Танихгүй хүмүүстэй харилцах нийгмийн энэ холбоог “сул холбоо” гэж өргөнөөр нэрлэдэг ч бизнест таатай нөлөө авчирдаг гэнэ. 

Судлагаанаас харахад энэ сул холбоо сэтгэл мэдрэлийн болон бие махбодийн эрүүл мэндэд тустай болохыг нотолжээ хэмээн зохиогч эмэгтэй бичсэн байна. 

Доктор Гиллиан Сандстормын судлагаанаас иш татан тэрээр ийм төрлийн харилцаа холбоонд ордог хүмүүс ордоггүй хүмүүсээсээ илүү аз жаргалтай байдаг гэж дүгнэжээ. 

Сайхан инээмсэглэл, “жижиг” яриа нөгөө хүнд ямар их эерэг нөлөө үзүүлдгийг мартаж болохгүй.

Түүний тухайн өдрийг бүхэлд нь ч гэрэлтүүлж болох юм. 

ТА ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ ЯРЬДАГ УУ?

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ninj:bi ch gesen tanihgui humuustei yridag 2019-08-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?