Х.БАТТУЛГА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, МОНГОЛ УЛС ТЭР ЧИГТЭЭ ГАЦСАН

2019-08-20  

Төв аймгийн Эрдэнэ суманд 10 метрийн өндөртэй Чингис хааны морьтой хөшөөг босгосон нэгэн улс төрч 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг Х.Баттулга гэдэг. Эдийн засагт нь уул уурхай давамгайлан ноёрхсон, тэр уул уурхай нь хэдхэн улс төрчийн гарт төвлөрсөн байдлыг эвдэхээр ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас тэрбээр тэмцэж буй. 2016 оны УИХ-ын сонгуулиар Парламентын олонхийг бүрдүүлсэн сөрөг нам, аль хэдийнээ өөрийн Засгийг бүрдүүлсэн байсан. Парламент, Засгийн газар нь нэг намаас, ерөнхийлөгч өөр намаас сонгогдсон нь Монгол улсыг бүхэлд нь гацаасан. Утаанаасаа ч ядаж салж чадахгүй өдийг хүрсэн байна. "Монгол улс системийн хямралд орсон "гэж өнгөрсөн жил Баттулга улс орныхоо нөхцөл байдлыг тодорхойлохдоо онцлон тэмдэглэсэн. Тиймээс ч юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж Баттулга ерөнхийлөгч зүтгэж буй. Тэр "хүчтэй удирдагчийн дүр"-ийг бүтээхийг санаархаж байна. Ардчиллын төлөө 29 жил зүтгэсэн Баттулга,- Өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан. Яг одоо л энэ бүх өөрчлөлтийг хийж эхлэх ёстой" гэж Улсын Их хуралд үг хэлэхдээ онцолсон. -Монгол улс удирдагчийн эрэлд хатсан. Казахстаны Назарбаев, Оросын Путин, Хятадын Си Жин Пин шиг удирдагчийг Монгол улс хайж байна. Гэвч ийм нэгэн "хүчтэй удирдагчийн дүрд" тоглох түлхүүрийг Монголын Улсын Их Хурал Баттулгад өгөхгүй л болов уу? гэж Санта Марал сангийн захирал, судлаач Сумати дүгнэсэн байдаг. Мэдээж Баттулга Оросын Путин, Казахстаны Назарбаев нарыг дуурайх гэж оролдоно. Гэхдээ түүнээс бүтэлтэй зүйл гарахгүй. Монголд одоохондоо энэ дүрд тохирох улс төрч алга гэж тэрбээр нэмж хэллээ. Үүнээс гадна, өнгөрсөн жил Монгол улсын Засгийн газар хүчний байгууллагаа ашиглан, гадаадын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн Салхитын ордыг булаан авсан. Авилгын хэрэг үүсгэсэн. Дотоодын эзэмшил бүхий "Эрдэнэт"үйлдвэрийн нь маргаан ч эцэслэгдээгүй. Эрдэнэт Үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг монголчууд хувьдаа шилжүүлэн авсныг төрд авахаар зүтгэж буй тэмцэл нь гурван жилийн нүүр үзсэн ч ямар ч дорвитой шийдвэрт хүрсэнгүй. Тэгэж байтал 2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Энэ чимээнээр зарим улс төрчид гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт бүхий Оюутолгой компанийг шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Ийм л үйл явц Монголд өрнөж байна.

 

 

Ройтерс агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?