Нэг газар хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд ирэхлээр авилгал, хээл хахууль, хонгилын түлхүүрийг хэн атгах вэ? гэдэг тэмцэл хурцаддаг. Монгол улс ийм л улс. Пост коммунист орон, Латин Америкийн улсууд ч ийм байсан. Тэд өнөөдөр төвлөрлийг аль болох сааруулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг л бид хийх ёстой. Гэхдээ Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг сонгох хувилбар дээр зөрчилдөж буй. Тэгэхээр зөвшилцөнө. Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг болохоос аль нэг намын тулган шаардалт биш.
"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв