Хангай харцагын бэлтгэл хангалттай сайн байсан. Тааруухан барилдсан хэдэн шалтгаантай гэж харсан. Нэгдүгээрт, толгойдоо бага зэргийн бэртэл авсан. Хоёрдугаарт, гар бөмбөг тоглож байгаад шагайгаа гэмтээсэн нь нөлөөлсөн байх магадлалтай. Унасан хамгийн гол хүчин зүйл бол ам угтуулаа буруу авсан гэж багшийн хувьд би үзэж буй. Бусдад буруугаар ойлгогдох учир тэрийг, энийг авах ёстой байсан гэж нэр заагаад яахав. Тэгтэл Цэрэнтогтохыг амласан. Цэрэнтогтох бол шийдсэн мэх хийдэг, их догшин барилдаантай. Арай номхон, аядуу зөөлөн барилдаантай бөхчүүдээс сонгох боломж байсан. Хангай харцагын үндсэн багш нь Мягмарсүрэн заан. Багштайгаа л сайн зөвлөх л хэрэгтэй байсан гэж бодогддог. Ам угтуулаа зөв авна гэдэг ялахын эхлэл болдог. Гарцаагүй хаях хүнээ л амлах нь зөв. Нэг нутаг ус, анги, найз, цол ахихыг бодож байгаа юм гэж хандаж огт болохгүй. Энэ бол ам угтуул авахдаа баримтлах нэгдүгээр дүрэм.
www.sportlife.mn Спортын сайтаас ишлэв