"ТАВАН ТОЛГОЙ МАЙНИНГ" КОМПАНИЙГ Х.НАРАНХҮҮ УДИРДАНА

2019-08-21  

"Эрдэнэс таван толгой" хувьцаат компанийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх үүднээс "ТАВАН ТОЛГОЙ МАЙНИНГ" компанийг үүсгэн байгуулах болжээ. Энэ компани нь Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, эрчим хүчний станцыг барих юм байна. Мөн усны асуудлыг ч шийдвэрлэнэ. Олон улсын хөрөнгийн бирж дээр энэхүү компанийнхаа хувьцааг гаргана. Дэлхийн томоохон банкуудтай хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийх асуудлыг ч "Таван толгой майнинг" компани хариуцах юм байна. Ард иргэдэд олгосон 1072 хувьцааны асуудлыг ч хамаарна. Энэ компанийг байгуулснаар хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу тал үүснэ. Засаглалын хувьд нээлттэй, ил тод шилэн болно гэж ч үзэж буй юм байна. Энэ компанийг удирдах хүнийг Уул уурхайн Яамнаас санал болгосон байна. Тэр хүн бол өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, орос, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, ажлын туршлага, мэдлэг чадвартай Наранхүү доктор юм байна. Тэрбээр Уул уурхайн Яамны сайд Сумьяабазарын зөвлөхөөр ажиллаж буй.

 

С.ШИНЭ-САР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ нөхөр ч хулгай худал ,далдагнахаар гаршсан нөхөрдөө,,энэгээр хулгай хийлгэх гэж бгаа ,юмуу СУМЪЯАБАЗАРАА 2019-08-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?