МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

2019-08-22  

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ХХ дугаар Их Хурал 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болж Ерөнхийлөгчийг сонгосон. Их хурлаас сонгогдсон О.Амартүвшин Ерөнхийлөгч өөрийн мөрийн хөтөбөрийг хэрэгжүүлэх хүнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд санал болгож, түүний их сургуулийн найз, “Увс хүнс” архи, ундааны үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан хүнийг Удирдах зөвлөлийн гишүүн Та бүхэн нэг саналын зөрүүтэй сонгож байсан өдөр саяхан.  МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл ээлжит бус хурал хуралдуулж доорх үндэслэлээр 60 жилийн түүхт Танхимыг “дүүрсэн” удирдлагаас эртхэн аврах шаардлага тулгараад байна:

  1. МҮХАҮТ нь 60 жилийн түүхтэй 100 гаруй ажилтантай том айл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллагын ажилтнуудыг “хууччуул” нэрийдлээр гадуурхан, ганц нэгээр халсаар эцэст нь 2019 оны 8 сарын 16-ны өдөр Танхимд олон жил үр бүтээлтэй ажилласан үлдсэн 10 гаруй ажилтанг шалтгаангүйгээр хомроглон халсан явдал нь байгууллагын ой санамжийг арилгаж байгаа явдал боллоо.  Ийнхүү Танхимын ажлыг доголдуулах, улмаар өөрийн намын кадрыг ажилтай залгуулах гэсэн явцуу, явуургүй ажиллагаа сүүлийн хагас жилийн хугацаанд ил, далд явагдсаар ирлээ.
  2. Нийтийн албыг танилын алба болгож өөрийн гар хөл хийж байсан, намын ажлаас өөр төрийн болон тогтсон ажил эрхэлж байгаагүй хүмүүсийг аажмаар Танхимд ажилд авч өөрийн архины компани мэт арга барилаар ажиллуулж байгаа нь нууц биш.  Ингэхдээ Танхимын ажилтнуудыг “тэнэг”, “хохь чинь шүү”, “хална шүү” гэх мэтээр байнга дарамталдаг. Гүйцэтгэх захирлын ажлын арга барилаас нь дүгнэхэд боловсролгүй, удирдах ажлын туршлагагүй, хувь хүний зан араншингийн доголдолтой, бүдүүлэг гэх зэргээр тус өндөр албан тушаалд огт таарахгүй хүн байна.
  3. Танхим нь Компанийн засаглалын сургалтыг явуулдаг, компанийн захирлуудаас шалгалт авч гэрчилгээжүүлдэг атлаа өөрийн дотоод засаглал огт үгүй, хүний нөөцийн бодлого үгүй, аливаад субектив ханддаг, шударга бус байдал газар авсаар байна. Ажилтнууддаа зах зээлийн хамгийн бага цалинг олгосон атлаа ажилдаа ирдэггүй таван зөвлөхийг өндөр цалинтай гэрээлсэн байна. Академийн захирал нь мэргэжлийн бус, Арбитрын захирал нь хуучин ажлаа хүлээлгэж өгөөгүй шалтгаанаар зургаан сар үндсэн ажлаа хийгээгүй байна.

Иймд зарчимгүй “дүүрсэн” захирлаас эрт дээр нь Танхимыг аврах цаг болжээ гэдгийг Та бүхэн мэргэн ухаандаа тунгаан, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж Удирдах Зөвлөлийнхөө эрх, үүргээ хэрэгжүүлэн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж байна.

 

Хууль бусаар халагдсан МҮХАҮТ-ын ажилтнуудын төлөөлөл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ajiltan:Tankhim bol alban baiguul**** yum. Alban baiguul****, huviin baiguul**** 2iinhoo uhagdahuuniig uhaj oilgoh, medrch ajillah chadvargui dvnkv tolgoitnuudiig yanaa. Tankhimiig seheeten hvn udirdah yostoi bolhoos namiin **** dolooson shunaliin tulamnuud bantagnuulah yosgui. Er ni ih hural deer ajiltnuudaas todorhoi hemjeenii sanal bodliig sonsdog bh heregtei. 2019-08-22
zaya :Их шунсан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг UFC Амартүвшин бол хог та бүхний сонголт шүү дээ 2019-08-22
G:Yag vnen shvv 2019-08-22
зочин:хууль бусаар халагдсан гэж байгаа ч халагдсандаа гол биш, харин энэ удирдлагууд бүтэхгүй хүмүүс гэдэг нь тодорхой. манай захирлууд арай л сул юмаа,иймэрхүү хүмүүсийн толгойг илээл сууж байдаг 2019-08-23
Зочин:Энэ танхим бол нийт бизнес эрхлэгч худалдааны төлөөлөлийн танхим. Хэрвээ ямар нэг Намын гар хөл болж бидэнд дарамт учруулах болон сөрөг яв**** үтэр түргэн зайлуулах болно. Нам бус хүн удирдах ёстой шүү гэдгийг анхнаасаа хэлсэн шүү гишүүд чинь. Бидний эрх ашиг 1-рт тавигдах ёстой. Гадаадын зах зээлд үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж гаргах, Хөдөө орон нутагт үйлдвэрлэл явуулж буй иргэд, ААНБ-гаа татвараас чөлөөлүүлж байж Хотын ачаалал буурна. Бүх юм хотод төвлөрөөд хот нь ачаалалаа дийлэхээ болиод бгааг харж бгаа биздээ таминээ!!!! Хөдөө хүмүүсээ яаж төвлөрүүлэх тал дээр Төртэй хамтраад ажил хиймээр бна Танхим. 2019-09-02
Буян Жагаа , Оюунчимэг 2-бантан:Танхимийн сонгуулыг Буян Жагаа, танхимын Оюунчимэг 2 будлиулж Амартувшинг Еронхийлогч болгож их горьдож байсан боловч оорсдоо даргын суудал ч угуй , Буян Жагаа харамлаж огсон монгоо ч Амартувшинээс авч чадаагуй одии хурсэн дээ их бухимдалтай байгаа . 2019-09-03
Nyamaa:Tanhimiin ajilchid gej turiin baiguul**** shig hoishoo suusan tom tolgoitnuud l daa. Oorchlolt heregtei. 2019-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?