МОНГОЛЫН ДИПЛОМАТУУД ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН КОНТРБАНД ХИЙЛЭЭ

2019-08-22  

Германы Пивна хотын ойролцоох А -17 хурдны зам дээр орон нутгийн цагдаа нар Монголын Элчин Сайдын Яамны дипломат дугаар бүхий Бенз маркийн машиныг саатуулан шалгаснаар энэхүү контрбандын хэрэг анх 2018 онд илэрч байсныг Дрезден хотын Цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тухайн үед албаны Бенз машиныг хөлөглөж явсан Монголын дипломат 53 настай Т.Мөнхбат, 38 настай Э.Оргил нар нь зөвхөн эмчийн жороор олгодог, тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй Лоррацидам хэмээх эмийн бэлдмэлийг их хэмжээгээр тээвэрлэж явсан нь тогтоогджээ. Энэхүү эмийн бэлдмэлийг гудамжинд худалдаалбал 600,000 евротой тэмцэх хэмжээний өртөгтэй юм гэж нэмж мэдээлэв. -Бид Унгарын Будапешт хотын консулын газраас энэхүү дипломат ачааг Германы Берлин хот хүргэхээр тээвэрлэж буй. Битүүмжилсэн дипломат бараа учраас дотор нь юу байгаа тухай ойлголт байхгүй гэж Монголын Элчин Сайдын Яамны атташе 53 настай Т.Мөнхбат мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Монголын дипломатууд эмийн бэлдмэлийн контбандаас гадна, хар тамхины дамын наймаа хийж байсан нь илэрч байсан. 

Тухайлбал, 2019 онд 70 кг хар тамхи тээвэрлэж Монголын хоёр дипломат албаны ажилтныг барьж саатуулсан. Тэд шүүхээр орж зохих ял хүртэж байсан. Орон нутгийн А-17 хурдны зам нь хар тамхины контбандын зам гэдгээр алдаршсан байна. Ингэхэд Монголын дипломатууд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх дамын наймаандаа дипломат паспортаа ашигласаар байх уу? гэдэг асуултаар Германы хамгийн их уншигчтай сонинд Монголын дипломатчдын ёс зүйгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн байна. Эмийн бэлдмэлийг хууль бусаар тээвэрлэсэн контрбандын хэргээр шалгагдаж буй Монголын дипломатч Мөнхбат, Оргил нарыг шүүх хурал тун удахгүй Герман улсад болох юм байна.

 

С. ШИНЭ-САР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:германчуудаа наад хулгайчуудаа ,германы хуулиар ял өг ,монгол шилжүүлбэл ялгүй гарна шүү,монголд төргүй болоод 30 жил болж бна , 2019-08-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?