С.ХАЛИУНАА( Хуульчдын холбооны НБД): ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ БОЛГОСОН ТӨСӨЛД ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ЗОХИЦУУЛАЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ

2019-08-22  

Улс төрчдөөс тод харагдаж буй нэг зүйл бий. Монгол улсын ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчөө буруутгах замаар өөрийнхөө эрх мэдэл буюу, шүүх эрх мэдлийг нэмэгдүүлж ирсэн байдаг. Ерөнхийлөгч Баттулгын санал болгосон төсөлд шүүгчийг томилохтой холбоотой ямар ч зохицуулалт орж ирээгүй. Түдгэлзүүлэх, огцруулах эрхийг хэрэгжүүлдэг байдлыг нэмж оруулсан. 1992 оны Үндсэн хуулинд Ерөнхийлөгч шүүгчийг томилдог байна гэсэн заалт бий.Энэ томилох гэдэг үгийг үе үеийн ерөнхийлөгч нар өөртөө байдлаар л ашиглаж ирсэн. Томилж ч болно, томилохгүй байж ч болно гэдгээр. Харин УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд, томилдог гэдэг нь батламжилдаг гэдэг утгаар орсон. Энэ нь шийдвэр гаргадаг биш, нэр төдий ёсчилдог үйл ажиллагаа юм.

 

"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?