"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ"ХК МАН-ЫН МЭДЛЭЭС ГАРСАН ГЭЖ ҮҮ? ГАНХУЯГ ХААЧИХ ВЭ?

2019-08-26  

"Эрдэнэт" үйлдвэр, Эрдэнэс таван толгой " ХК зэрэг төрийн өмчит томоохон компаниуд хэзээнээс эрх баригч намын хяналтын багцад явж ирсэн. Барьцаа л лавшруулахаас биш сулруулахыг тэд хүсдэггүй. Түүний тод жишээ бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн дараачийн атгалтаа чангалах компани бол яах аргагүй "Эрдэнэс таван толгой" хувьцаат компани. Энэ компанийг хэрхэн " тэврэх вэ? " гэдэг төлөвлөгөө саяхнаас ил боллоо. Ингэхдээ хувьчилж, Эрдэнэт үйлдвэрийн өмнөх алдааг давтсангүй. Гүйцэтгэх захирал Ганхуягийг нь сольж хэл ам татлуулсангүй. Зүгээр л "Эрдэнэс таван толгой" хк-ийн эрх мэдлийг нь өөр компанид гулгуулчихлаа. Эрх мэдлийг шилжүүлэх энэхүү башир аргийг хэрэгжүүлэгчээр Уул уурхайн сайд, нийслэлийн МАН-ын дарга Сумьяабазар тодорлоо. Намын дарга У.Хүрэлсүхийн зааврыг эсэргүүцэн байж Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон түүний "захыг" Х.Баттулга ерөнхийлөгч мушгидаг гэдэг. Дүү, сумогийн 68 дахь их аварга Дагвадоржийн нөлөөгөөр, Баттулга ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Уул уурхайн сайдаар томилогдож, "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс таван толгой"ХК-ийн эзнээр сууснаар энэхүү нүүдлийн эхлэл тавигдсан гэж харж болох. Өөрийн нь харьяаны "Эрдэнэс таван толгой"ХК-ийн гүйцэтгэх захирал Ганхуяг нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд салбарын сайдаа алгасаж, ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй харьцаж байсан тул Сумьяабазар ийнхүү " жавтий" хүртээж буй гэх тайлбарыг хэлэх нэгэн ч байна. 

Тэрбээр "Таван толгой майнинг" компани байгуулж, "Эрдэнэс таван толгой" ХК-тай нэг дор байрлуулав. Тус компанийн захирлаар нь тэрбээр өөрийн зөвлөх, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсноор Ганхуягийн эрх мэдэл элс мэт гулсан урсжээ. Авто зам, төмөр зам, Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний станц барих зэрэг бүтээн байгуулалт, зах зээлд IPO гаргах, олон улсын тавцангаас бонд босгох, гадаадын банктай хөрөнгө оруулалтын гэрээ хийх, 1072 хувьцааны судалгаа хийх зэрэг хөрөнгө босгох, хөрөнгө оруулах бүхий л томоохон ажлыг "Эрдэнэс таван толгой" ХК-иас "Таван толгой майнинг" компани руу шилжүүллээ. Ийнхүү "Эрдэнэс таван толгой" ХК-ийг "саах" урсгал МАН-аас алдарч эхэлсэн байна.

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?