Энэ янзаараа үргэлжилбэл Монголын Их, Дээд сургуулиудыг хаана ч хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн түвшинд хүргэх, ядаж ганцыг нь ч болов топ 1000-д хэрхэн оруулах вэ? гэдгийг одооноос л бодох ёстой. Манай Их, Дээд сургуулиуд дэлхийд 3000-аас хойш эрэмблэгдэж байгаад дүгнэлт хийе. Үүнийг ахиулахын тулд сургуулиуд нэгдэх, хөтөлбөрийн давхацлалаа арилгах, томрох шаардлагатай болжээ. Их, дээд сургуулийн 700 гаруй хөтөлбөр байгаагаас 390 буюу, талаас дээш нь давхцаж буй нь тогтоогдсон. Цаад шалтгаан нь Их, Дээд сургуулийг бизнес гэж харсантай уялдаатай. Тиймээс одоо байгаа 90 Их, Дээд сургуулийг нэгтгэх бодлогыг баримтална.
"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв