Монголын жижиглэнгийн бензиний үнэ нь ам.долларын ханшнаас хамаардаг. Ам.долларын ханш нь гадаадын хөрөнгө оруулалттай шууд хамааралтай. Уул уурхай чинь Монголд орж буй гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг татдаг. Ийм салбарт богино хугацааг харсан, хөрөнгө оруулагчдыг хөсөрдүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх аюултай. Хөрөнгө оруулалт буурахын хэрээр ам.долларын ханш өснө. Түүнийг дагаад бензиний үнэ өснө. Энэ бол эдийн засагт учрах том эрсдэл.
"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв