Төлөвлөлтгүй, эрэлт, нийлүүлэлттэй уялдаагүй явсан жишээг Цементийн үйлдвэрээс харж болно. Төвийн бүсэд эрэлтээсээ давсан нийлүүлэлтийг бий болгосон. Гэтэл манай улсын зүүн, баруун бүсэд эрэлт байгаад байдаг, түүнийг хангах төлөвлөгөөгүй явж ирсэн. Иймэрхүү замбараагүй төлөвлөлт бий болсноор манай улсын эдийн засаг мухардалд орсон. Алдаа нь, Үндэсний хөгжлийн газарт үүрэг өгсөн боловч, эрхийг нь олгоогүй. Өөрөөр хэлбэл, доороос дээш, дээрээс доош гэсэн хоёр чиглэлтэй төлөвлөж байж, оновчтой төлөвлөлт болдог. Дан ганц Яамны саналаар төлөвлөгөө боловсруулж буй нь тун учир дутагдалтай байдлыг үүсгэх болсон.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв