ПОЧЧЕТТИНО( Тоттенхэм): ЭНЭ УДААГИЙНХ ШИГ СЭТГЭЛ ДЭНДҮҮ ДУНДУУР БАЙЖ ҮЗСЭНГҮЙ

2019-08-27  

Долоо хоногийн дундаас баг дотор асуудал дэлгэрсэн. Багийн гол холбогч Кристиан Эриксон багаа орхих болсон шийдвэр гаргасан нь багийн тоглолтын уур амьсгалд шууд нөлөөллөө. Багийн тоглолт зангидсан гар шиг байж чадсангүй. Кристиан Эриксон явах болсноор баг дотор нуралт үүсэж байна. Үүнийг бид даруйхан шийдэх ёстой. Түүнийг орлох тоглогчийг цонх хаагдахаас өмнө олох хэрэг ч тулгарлаа. Нэгэнт багаа орхихоор шийдсэн түүнийг Ньюкастлын эсрэг гарааны багт гаргахыг зориогүй. Сүүлийн хагаст л сэлгээгээр орууллаа. Бид ямар ч гэсэн нэн даруй шийдлээ олох учиртай. Ерөнхий тоглолтын хувьд сэтгэл дундуур байна. Бид олигтой тоглолт үзүүлж чадсангүй. Санамсаргүй, дэндүү энгийн гэмээр гоол алдсан нь бүтэлгүйтлийн эхлэл болсон. Статистик үзүүлэлэлтээр манай баг бөмбөгийг 80 хувь эзэмшсэн ч, маш цөөн тооны гоолын боломж үүсгэсэн. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Бөмбөг эзэмшиж л буй бол довтолгоон үүсгэж, гоолын нөхцөлийг бий болгох ёстой. Бид тэгэж чадсангүй. Тоглолтонд сэтгэл дундуур байна.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?