Бага Трамп JR Баян-Өлгий аймагт малчин айлд зочлон, нүүдэлчин соёл, Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцлаа. Ээжийн минь гарын цайг ууж, аавын минь өгсөн үндэсний дээлийг өмсөж, ташуурыг биенээсээ салгалгүй 10 хонолоо.
Манай компанийн шугамаар Монголд айлчилсан бага Трамп өөрийн инстаграм хуудаснаа аяллын зургаа тавьж эхэлсэн нь Монголыг сурталчлах сайхан боломж боллоо. Дэлхийн том гүрний удирдагчийн хүү маш энгийн хүн байсан. Гэрийн тоононоос гоожих борооны дуслыг ч хамтдаа янзалж байлаа.