Хүний эрхийг хамгаалагчид байхын тулд заавал албан байгууллага байгуулах шаардлагагүй. Аль нэг байгууллагад харьяалагдах албагүй. Тэд бол ардчиллыг эрхэмлэдэг, өөрчлөлт шинэчлэлийг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг жирийн нэг эх, эмэгтэй, охид, хөвгүүд юм. Дэвшилтэт, олон ургальч үзэлтэй. Гэвч Монголд энэ талын ойлголт маш сулхан байна. Төр нь ч хүний эрхийг хамгаалагчдыг дэмждэггүй юм байна. Түүний дээр, хуулийн "аюултай" нэмэлт өөрчлөлтийн заалтууд нь улс төрийн эрхийг цөөн хүниф гарт төвлөрүүлэх чиг хандлага ажиглагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал.
"ЗУУНЫ МЭДЭЭ"сониноос ишлэв