"БОЛОР ЦОМЫН ЭЗЭН" ЯРУУ НАЙРАГЧ БОЛДХУЯГИЙГ БЭЭЖИН ХОТ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО

2019-08-30  

Монгол-Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан До.Цэнджав тэргүүтэй Монголын зохиолчид Бээжин дэх Хятадын Зохиолчдын Хорооны удирдлагатай уулзахдаа энэхүү шийдвэрээ танилцуулсан.

-Болдхяг нь МЗЭ-ийн идэвхтэй гишүүн. Хятад хэлийг гаргуун эзэмшсэн. Түүхийн ухааны доктор. Бээжинд суурин ажил эрхэлдэг. Амьдрах байр сууцтай, тогтмол цалин пүнлүүтэй, дээр нь мэдээллийн эх үүсвэр болсон Хятадын Төв Радиод ажил төрөл эрхэлж буй нь туйлын давуу талтай. Тиймээс Болдхуягаар дамжин харьцах нь хоёр орны зохиолчдын байгууллагын харилцаа төдийгүй, хувь зохиолчдын харьцааг ч хөгжүүлэхэд үнэ цэнэтэй гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Саруулдалай онцолсон байна.

-"Хоёр орны утга зохиолын харилцааг нэмэгдүүлж, соёл иргэншлийн харилцан солилцоог урагшлуулах нь", "Зохиолч -уншигчдын харилцааг хэрхэн ойртуулах тухай" сэдвээр Хятад- Монголын зохиолчид хэлэлцүүлэг өрнүүлж, Бээжин, Шаньсу, Датун хотод Монголын зохиолчид айлчилсан байна. До.Цэнджав, Т.Баасансүрэн, Саруулдалай, Сундуй, Батхуяг, Урангоо, Амарсайхан нарын Монголын зохиолчдыг Хятадын Зохиолчдын Хорооны дэд дарга Ли Жиньгун хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?