Ч.ЧИМИД: УВС АЙМГИЙН ТЕНДЕР БОЛ ЯЛСАН НАМЫН ИЛ, ДАЛД САНХҮҮЖИЛТ БОЛСОН

2019-08-30  

2018 оны тэндерийн материалтай Увс аймгийн Ардчилсан Нам танилцаж, судалгаа дүгнэлт хийсэн. Нэг л дүгнэлт хийж байна. МАН-аас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгаа хөгжүүлэх гэж сонгогдоогүй юм байна. Тэд эрх мэдэлд хүрч, тендерийг авах л гэж сонгогдсон байна. Ийм л дүгнэлтэнд хүрлээ. Тендер нэрээр улсын болон орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвийг тэд өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүст олгосныг тендерийн жагсаалтаас харлаа. МАН-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчид, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст л тендер олгосон байна.

Аймгийн ИТХ-ын дарга нь өөрөө барилгын компанийн эрхтэй. Түүгээр зогсохгүй, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүргэн ахын дэлгүүрийн зорилгоор ашиглаж байсан байрыг Ахмадын хорооны байр нэрээр төрөөс худалдан авалт хийсэн. Хүргэн ах гэдэг бол хамаарал бүхий нэг яах аргагүй мөн. Аймагт олгогдож буй тендерийн санхүүжилтийг ийнхүү эрх баригч нам ил, далд хэлбэрээр өөрийнхөө гол санхүүжилт болгож байна.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мэдэгч:Хүрэлбаатар бол төрөөс төрсөн тэрбумтан бөгөөд ханана цадна гэж үгүй залуу 2019-08-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?