ХААН БАНКНЫ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРЛАА

2019-09-02  

ХААН Банкны орон сууц худалдан авах зээлийн нөхцөл шинэчлэгдэж, урьдчилгаа төлбөр болон зээлийн хугацаанаас хамааран жилийн 15.6-18.6% (сарын 1.3-1.55%)-ийн хүүтэй орон сууцны зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатайгаар танд санал болгож эхэллээ. Орон сууц худалдан авч, гал голомтоо бадраана гэдэг бол хүний амьдралын цөөн хэдэн чухал шийдвэрүүдийн нэг. Энэхүү чухал шийдвэрийг гаргахад тань ХААН Банк танд туслах болно. Мөн бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах  шинэ бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

  1. Орон сууцны засварын зээл:

Одоо амьдарч буй орон сууцаа засварлах, хашаа байшингаа төвийн шугам сүлжээнд холбох, цэвэр бохир усны систем суулгах зэрэг дэд бүтцээ шийдэхэд тань зориулан орон сууц засварын зээлийг санал болгож байна.

Зээлийн хэмжээ: 20 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 19.2% (сарын 1.6%);

Зээлийн хугацаа: 60 хүртэлх сар;

  1. Тансаг орон сууцны зээл:

80 м.кв-аас дээш талбайтай, м.кв-ын нэгж үнэ нь 3.24 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууц худалдан авч буй харилцагчдадаа зориулан Тансаг орон сууцны зээлийг санал болгож байна.

Зээлийн хэмжээ: 500 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 15.6-18.6% (сарын 1.3-1.55%);

Зээлийн хугацаа: 240 хүртэлх сар;

Урьдчилгаа: 20%

  1. Малчдад зориулсан орон сууцны зээл:

Малчны орон сууцны зээлийн давуу тал нь хамгийн багадаа 6 сар тутам эргэн төлөлт хийх боломжтой.

Зээлийн хэмжээ: 100 сая хүртэлх төгрөг;

Зээлийн хүү (жилийн): 15.6-18.0% (сарын 1.3-1.5%);

Зээлийн хугацаа: 84 хүртэлх сар;

Урьдчилгаа: 20%

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авах боломжтой.

Орон сууцны зээлийн бүтээгдэхүүнүүд: www.khanbank.com/mn/personal/product/66

Та орон сууцны зээлийг ХААН Банкны бүх салбар нэгжүүдэд хандан шуурхай аваарай.

Утсаар холбогдож, орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 11-333030 дугаарт хандана уу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?