ГЭР ХОРООЛОЛД САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ ДҮҮРЭН, ГАГЦХҮҮ ХӨДӨЛМӨР ТҮҮНИЙГ БҮТЭЭНЭ

2019-09-02  

Гэр хороолол халуун хүйтэн ус, дулаан, бохирын асуудалтай, амьдрах орчин нөхцөл ч хамгийн хүнд гэсэн ойлголт өнөөг хүртэл явсаар байгаа билээ. Гэхдээ өөрийн эзэмшил талбайтай, хаалгаа нээгээд л гадаа орчинтой уулзах, хамгийн эрх чөлөөтэй амьдрах орчин гэдэг талаас хардаг хүмүүс тун цөөхөн. Харин хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал гэр хороололд мөрөөдлийн орчноо бүрдүүлэн амьдрах боломжтой гэдгийг батлан харуулсан нэгэн гэр бүлийн амьдралын орчинтой танилцъя.

Өөрийн 2 өрөө орон сууцаа зарж гэр хороололд 0.07 га газар аван хашаа барьж, гэрт амьдарч эхлэхэд Т.Банзрагчийг олон хүн гайхсан аж. Тэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийг нь гайхаж байсан хүмүүсийн эргэлзээг тайлж чадсан юм. Тэрбээр өөрийн гараар хэн ч хараад амьдрах хүсэл төрөхөөр орчинг бүрдүүлж чаджээ. 

Орон сууцанд орж амжаагүй, амьдралын боломж бололцоо ч бага хүмүүсийн хувьд өөрийн амьдарч буй гэр хорооллын орчиндоо тохь тухтай амьдрах хүсэл ч дүүрэн. Гэхдээ Т.Банзрагч шиг хөдөлмөрлөн, амьдрах орчноо өөрчлөх хүсэл зоригийг л гаргахгүй байгаа болов уу. Тэрээр хашааныхаа гадна талд үндэсний хэв шинжийг агуулсан хээ зурж, өнгө будгийн сонголттойгоор эрээлэн будаж, төрийнхөө сүлдийг залжээ. Үүгээр зогсохгүй хашаа руу ороход өнгө алагласан цэцэгс, эгнүүлэн тарьсан мод бутыг харахад цэцэрлэгт хүрээлэнд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэх нь аж.

 

 

 

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
unshigch:yamar mundag zaluu ve, yag baruunii hogjil tsetsegleltiig bii bolgoj chadjee. yneheer gaihamshig. Tand ulam ich amjilt Hysen erooe. baharhaj baina 2019-09-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?