ОХУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОНГОЦ БУЮУ “НИСДЭГ КРЕМЛЬ”

2019-09-03  

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өчигдөр орой Чингис Хаан ОУ-ын нисэх буудлаас албан ёсоор эхэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авсан юм.Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.

Харин энэ удаагийн айлчлалтай зэрэгцэн олон нийт ОХУ-ын Ерөнхийлөгчийн “Нисдэг Кремль” хэмээн нэрлэгдэж буй түүний хөлөглөн ирсэн онгоцыг ихээхэн сонирхож байгаа юм. Уг онгоцны талаар дэлгэрэнгүй хүргье.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Ил-96 уг агаарын хөлөг 500 сая орчим доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон аж.

 

Интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй юм. Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй.

Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн байна.Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана.

Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13.000км нисэх чадалтай. Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм.


Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн уг онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай. Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтой.


Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ. Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ. Нислэг эхэлтэл Ерөнхийлөгч ямар онгоцонд суух нь тодорхойгүй байдаг аж.

Дашрамд дурдахад хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Уг айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох аж.

Манай улсын зүгээс ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад анхаарч байгаа бол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путин айлчлалынхаа үеэр хамтын ажиллагааны 11 гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдээлж байгаа юм.

Нэмж сонирхуулахад түүний төмөр хүлэг буюу машин нь ийм эд ажээ. 

 

 

 
 
О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:ВВ.Путин Алтдсан 00-д сууж хүндэрдэг гэдэг нь итгэл үнэмшил төрөхгүй байна. Арайч тиймдээ хүрсэн ёс зүйгүй хүн биш болов уу? 2019-09-04
dsadsadsadsaadsaa:"> 2019-09-04
иргэн:юуных нь алтан байгаа юм арьсан бурхуултэй л бна ш дээ галуу дууриаж хелее хелдеене гэгчээр нисэх онгоцгуй байж алтан жорлон зуудэлж болохгуй шуу луйварчин баттулга женко хулгайч минь 2019-09-04
МОНГОЛ:АРД ТҮМЭНДЭЭ ХҮНДЛЭГДСЭН ИЙМ АГУУ ХҮНИЙГ МОНГОЛЫН НЭГ МУУ ГӨЛӨГ ДОРОМЖИЛЖ 2 УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНД СЭВ СУУЛГАХ ГЭСЭН ДАЛД САНААГАА ТОГЛООМ ШОГЛООМ ГЭДГЭЭР ХАЛХАВЧИЛЖ БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ГЭРЭЭГ НЬ УРЖ БАЙГААГААР ЭСВЭЛ ӨӨРИЙ НЬ ГӨЛӨГ БОЛГОЖ ЗОДОЖ БАЙГААГААР ДОРОМЖИЛЖ БОЛОХ НЬ ЭЭ.ИЙМ ЭРХ БАЙДАГ ЮМ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ ЯАЖ Ч ДОРОМЖИЛЖ БОЛОХ НЬ ЭЭ.ЭСЭРГҮҮН МАНАН МАФИЙН ГАР ХӨЛ БУУНЫ НОХОЙНУУД ТӨРӨЛ БҮРЭЭР ЭНЭ ЗГ-ЫГ УНАГАХЫГ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА ШҮҮ. 2019-09-04
zochin:Монголын нэг муу гөлөг ч гэх шиг доор нэг сэтгэгдэл бичсэн гар өөрийгөө жинхэнэ гөлөгнөөс долоон дор **** болгоод бичээд байгаагаа мэдэхгүй л байгаа юм байхдаа зайлуул .. 2019-09-05
Э:МОНГОЛ гэсэн боож үхэх гэж байгаа оготно, үлгэр жишээ пялдага, ****, ул долоогч нэг байнаа. 2019-09-05
zochin:delxiin bodlogiig todorxoilogch xvchirxer gurnii erunxiilugch altan mongon suultuurt suuna uu bna uu end xeruul xiigeed bga erguu ta nart er ni yuuunii xamaa bnaa.suudag bol yaax geed bgaan yos zvi zaaxiimuu,yamarch sedveer xamaagui niigemd emx zambaraaguitel uusgej xeruul xaraal xiiltsej baix ta nart xetsuu bishuu, neg ni neg teneg yum setgegdel gej bichxeer xam xum ulguj avaad eldviin xend ch xereggui yum bichxiin 2019-09-05
коммунист:ТОМ гүрэн шүү дээ,,өмссөн хувцас , ботинк,тэгэхэд монголчууд ядуу ядуу өмссөн пиджак өмд нь индүүдлэг байхгүй ,индүү байхгүй юм чинь аргагүй байхдаа ,, харин оймсонд нь до**** бол байнаа байнаа 2019-09-05
зочин :Путин гэдэг энэ эрхэм хүнийг ОХУ-ын хөгжлөөр л харахад болно. Агуу удирдагч гэдэг бол энэ эрхэм хүн юм байна. Энэ их гүрэнтэй, энэ агуу удирдагчтай хэн юу ярих вэ элдэв хорон, бүдүүлэг үгээр яахав .... Энэ хүнийг орос орон шүтэхээс өөр яах билээ Манайхан шиг /76 гишүүн +...улс орон нь ядуу буурай, хөгжилгүй, ард түмэн нь ядуу, баячуудын өндөр хүүтэй зээлээр амьжиргаагаа залгуулдаг иргэдтэй биш дээ /албан тушаал, хэмжээгүй их мөнгө хүссэн биш... / сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд оюуны ядууралд орсон байна 2019-09-05
ЗОЧИН:МОНГОЛЧУУД //ДАРГА НЭРТЭЙ НӨХДҮҮД / ГАДНЫ ОРОНД ОЧИЖ ИДЭЖ УУЖ ИРЭЭД ДАРАА НЬ ЭРГЭЭД НӨГӨӨ ГАДНЫ ХҮМҮҮСИЙН УРИХДАА ИЧДЭГГҮЙ ЮМАА ДАА ............. ӨМНӨӨС НЬ ИЧИХ ЮМАА. ХҮН АМЫН ТООНД ХАРЬЦУУЛАХАД ХЭМЖЭЭГҮЙ ТОМ ГАЗАРТАЙ, НУТАГ ТАЙ БОЛОВЧ БАЯЧУУД, ЭРХ МЭДЭЛТНҮҮД МӨНГӨӨ /ЦАХИЛГААН, САНТЕХНИКИЙН ЗАРДАЛ ХЭМНЭЭД/ УЛААНБААТАР ХОТОД ГИШГЭХ ЗАЙГҮЙ ШАВСАН ЧАНАРГҮЙ ӨНДӨР /СТАНДАРТ БУС/ БАРИЛГААР ДҮҮРЛЭЭ ........... ИРЭЭДҮЙ ЯАХ ВЭ ........ ИЧИЖ АМЬДАРМААР БАЙНА. СОНГУУЛЬД ЗӨВ ХҮНЭЭ Л ГАРГАМААР БАЙНА УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ХҮН Л ХЭРЭГТЭЙ ............... 2019-09-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?