Мөрөөдлийн театрын ээлжит уран бүтээл болох “Галзуу хот” шоу драм үзэгчдийн байлдан дагуулж эхэллээ.
Тэд энэхүү шоу драмаараа сайнаасаа илүү муу нь давамгайлаад буй нийслэлийн өнгө төрхийг харуулахыг зорьсон байна. Үзэгчдэд инээд бэлэглэхийн сацуу нийгэмд дуу хоолой болох олон санаа, мессеж өгүүлэхийг зорьж буй нь тэдний уран бүтээлийн чанар чансаа хэр түвшинд байдгыг харуулж буй хэрэг юм.
Найруулагчаар Монгол улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан байна. Шоу драм нь үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд, уянгын детектив болон хошин инээдмийн төрөл жанрыг хослуулан ажилласан байна. Үзэгч ба бүхэн нэгэн өдрийн цаг заваа гарган, амьдарч буй хотоо гаднаас нь тольдох боломжийг өөртөө гарган шоу драмыг сонирхож үзээрэй. Шоу драм өдөр бүр 19:00 цагаас МҮЭСТО-нд тоглогдож байна.
О.Гоо-Оюун